ААДАР БОРОО ОЛОН ЖИЛИЙН ДУНДЖААС ИХ ОРОХ ТӨЛӨВТЭЙ БАЙГАА ТУЛ УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХЭД АНХААРЧ АЖИЛЛАНА
Энэ жил 6, 7 дугаар сард аадар бороо олон жилийн дунджаас их орох төлөвтэй байгааг Цаг уур, орчны шинжилгээний газраас анхааруулаад буй. Түүнчлэн усны ослын тоо жилээс жилд өсөж, түүнийг дагаад ажиллах хүч, ашигласан техник хэрэгсэл нэмэгдсээр байна. Тухайлбал, 2023 онд 73 усны осол бүртгэгдсэн бол 2024 онд 124 болж нэмэгдсэн. Үүний дийлэнх нь амралт зугаалгын үеэр усанд осолдсон тохиолдол бүртгэгджээ.
Тиймээс Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтэс урьдчилан сэргийлэх ажлуудыг хийхээр төлөвлөөд байгаагаа Гамшгийн эрсдэлийг бууруулах Чингэлтэй дүүргийн зөвлөлийн III дугаар хуралдааны үеэр танилцууллаа.
Үүнд, усны аюулаас хамгаалах далан хүчитгэх, суваг шуудуу, хашаа барих, үер усны аюулаас урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг зөвлөмжийг олон нийтэд хүргэх, хүчдэл үер бууж болзошгүй хавцал хонхор, нам дор газар буусан айлуудыг нүүлгэн шилжүүлэх ажлыг холбогдох байгууллагуудтай хамтран зохион байгуулахаар төлөвлөжээ.
Онцлох мэдээ
-
Дээрх ерөнхий боловсролын 5 сургуульд суралцдаг ни...
2 жилийн өмнө
Тус аяны хүрээнд нийт 10 удаагийн аяллыг амжилттай...2 жилийн өмнө
Хуралдаанаар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлы...2 жилийн өмнө
Зөвлөлийн 2023 оны ээлжит хоёрдугаар хуралдаан хур...2 жилийн өмнө
Өнөөдөр /2023.04.06/ Нийслэлийн Чингэлтэй дүүргийн...2 жилийн өмнө
Сүүлд нэмэгдсэн мэдээ
НИЙГЭМ, ЦАХИМ БОДЛОГЫН ХӨГЖЛИЙН ХОРОО ХУРАЛДЛАА
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 23 ДУГААР СУРГУУЛИЙН УСАН БАССЕ...
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж...
САР ШИНИЙН БАЯРЫГ ТОХИОЛДУУЛАН ШАГНАЛ ГАРДУУЛЛАА




