АЙЛЧЛАН ИРЖ БУЙ ШИНЭ ОН, ШИНЭ ЖИЛИЙН БАЯРЫН МЭНДИЙГ ӨРГӨН ДЭВШҮҮЛЬЕ
Эрхэм хүндэт Чингэлтэйчүүд ээ,
Элэг нэгт ахан дүүс ээ,
Та бүхэндээ айлчлан ирж буй шинэ он, шинэ жилийн баярын мэндийг өргөн дэвшүүлье. Улиран одож буй 2025 он Чингэлтэйчүүд бидний хувьд олон сайхан амжилт, ахиц дэвшлээр дүүрэн жил байлаа. Нийслэлээс баталсан “20 минутын хот” концепцийн хүрээнд манай дүүргийн нутаг дэвсгэрт барилгажилт, бүтээн байгуулалтын ажил эрчимтэй өрнөж байна. Тухайлбал, анх удаа Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт эхэллээ. Ингээд анхны жишиг “20 минутын хот” болох Сэлбэ дэд төвийн хүрээнд 12000 айлын орон сууц барих ажил үргэлжилж байна. Мөн Эрт илрүүлгийн төв, Гал түймэр унтраах, аврах 86 дугаар ангийн бүтээн байгуулалт амжилттай хийгдэж үйл ажиллагаагаа эхлүүлээд байна. Түүнчлэн Чингэлтэй нэгдсэн эмнэлгийн өргөтгөл барьсан. Чингэлтэй дүүргийн иргэд, хүүхэд залуучуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх боломжийг нэмэгдүүлэх зорилгоор “Хайрхан хөгжлийн төв 3”, дөрвөн хороондоо ахмадад чиглэсэн төв байгууллаа. Мөн дүүргийн бүх ЕБС-ийг усан бассейнтэй болгох ажил энэ онд эхлээд 23, 37, 39 дүгээр сургуульд барилгын ажил үргэлжилж байна. Энэ ондоо боловсрол, эрүүл мэнд, ахмад, хүүхэд, залуучуудын хөгжлийн асуудлыг тэргүүлэх чиглэлээ болгон ажиллалаа. Мөн бид гадаад, дотоодын хамтын ажиллагаагаа өргөжүүлж, 2025 ондоо гадна, дотнын зочид, төлөөлөгчидтэй 23 удаагийн уулзалт хийсэн байна. Бүгд найрамдах Турк, Франц, Оросын холбооны Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдууд, Японы Яйзү, Бүгд найрамдах Солонгос Улсын Ёндун Гүн хошуу, Грийн эмнэлэг, Бүгд найрамдах Турк Улсын ТИКА олон улсын хамтын ажиллагааны байгууллагын зочид, төлөөлөгчидтэй уулзалт зохион байгууллаа. Дотоод хамтын ажиллагааны хүрээнд Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Булган, Ховд, Сэлэнгэ аймгийн Шаамар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчид, Ажлын албаныхан Чингэлтэй дүүрэгт зочилж, харилцан туршлага солилцлоо. Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал бүрэн эрхийн хугацаа хэрэгжиж эхлээд зургаан удаа хуралдаж, 27 тогтоол, шийдвэр баталлаа. Мөн “Төлөөлөгч тойрогтоо”, “Бодлогын уулзалт”, “Мэдээллийн цаг” арга хэмжээг зохион байгуулж, шат шатанд бодлого, үйл ажиллагааныхаа тухай танилцуулан, эргэх холбоотой ажиллаж байна. Мөн салбар бүрийн бодлого тодорхойлж, 12 бодлогын арга хэмжээг батлан, хэрэгжилтэд хяналт тавин ажиллаж байна. Ирэх ондоо анхаарах, сайжруулах, төлөвлөсөн олон зүйл мөн байгааг энэ дашрамд онцолмоор байна. 2026 онд бид өмнөх жилийн бодлого, үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн Засаг даргын 2024-2028 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр болон ИТХ-аас 2024-2028 онд хэрэгжүүлэхээр баталсан 12 арга хэмжээгээ хэрэгжүүлэх ажлаа эрчимжүүлнэ. Эдгээр 12 арга хэмжээг хэрэгжүүлэхээр 2026 оны төсөвт 6.6 тэрбум төгрөгийг тусгаад байна. Ирэх ондоо дүүргийн хэмжээний томоохон төслүүд, бүтээн байгуулалтуудын ажлуудаа эхлүүлж, дэд бүтэц, шугам сүлжээний 12 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна. Чингэлтэй дүүрэг агаарын бохирдлыг бууруулахад есөн дүүрэгтээ манлайлан ажиллаж байгаа бөгөөд ирэх онд ч энэ ажлаа эрчимжүүлэн ажиллана. Дүүргийн зүгээс ч гэр хорооллыг орон сууцжуулах ажилд онцгой анхаарал хандуулан ажилладаг. 2026 онд энэ ажил үргэлжлэх бөгөөд дүүргийн төсвийн төсөлд газар чөлөөлөлтийн зардалд 22.8 тэрбум төгрөг төсөвлөсөн. Ирэх онд Чингэлтэй дүүрэг сургууль, цэцэрлэгийнхээ камержуулалтыг нэмэгдүүлж, сургууль, цэцэрлэг орчмын хулгай, гэмт хэргээс урьдчилан сэргийлж, аюулгүй орчинг сайжруулна. Мөн ерөнхий боловсролын сургуулиудаа ухаалаг самбартай болгох ажлыг үе шаттай хэрэгжүүлэхээр төсөвт тусгалаа. Хүүхэд, залуучуудын хөгжлийн төв барих, ухаалаг хогийн савын тоог нэмэх, автобусны буудлын дулаан зогсоол байгуулах төсвөө батлаад байна. Цаашлаад иргэдийн хөдөлмөр эрхлэлт, ажлын байрыг нэмэгдүүлэхэд анхаарч, гарааны бизнесийг дэмжин ажиллахаа илэрхийлье. Чингэлтэй дүүрэг улирч буй 2025 онд явган замын бүтээн байгуулалтад анхаарч, 15 байршилд явган зам хийж, сайжруулсан. Нийслэлээс ирэх онд төвийн зургаан дүүргийг тойрог хэлбэртэй дугуйн замаар холбох бодлого барьсан төдийгүй зураг төслийг хийж гүйцэтгэсэн. Энэ дагуу 2026 онд дугуйн зам шинээр хийхээр 3.1 тэрбум төгрөг дүүргийн төсөвт тусгалаа. Энэ мэт ирэх онд хийх ажил, бүтээх зүйлс олон байна.
Онцлох мэдээ
-
Дээрх ерөнхий боловсролын 5 сургуульд суралцдаг ни...
2 жилийн өмнө
Тус аяны хүрээнд нийт 10 удаагийн аяллыг амжилттай...2 жилийн өмнө
Хуралдаанаар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлы...3 жилийн өмнө
Зөвлөлийн 2023 оны ээлжит хоёрдугаар хуралдаан хур...3 жилийн өмнө
Өнөөдөр /2023.04.06/ Нийслэлийн Чингэлтэй дүүргийн...3 жилийн өмнө
Сүүлд нэмэгдсэн мэдээ
НИЙГЭМ, ЦАХИМ БОДЛОГЫН ХӨГЖЛИЙН ХОРОО ХУРАЛДЛАА 20...
“ХҮҮХЭД, ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖИЛ, ХАМГААЛАЛ–2028” АРГА...
“САЙН ЭЦЭГ, ЭХ” СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛА...
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 1000 ХҮҮХЭД ЧУУЛЛАА




