“АНХНЫ ТУСЛАМЖ-АМЬ НАС АВАРНА 2025” ТЭМЦЭЭНИЙ ШИЛДГҮҮД ТОДОРЛОО
Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын нэрэмжит “Анхны тусламж-Амь нас аварна 2025” тэмцээн боллоо. Тус тэмцээнийг Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Улаан загалмайн хороо хамтран зохион байгуулав.
Хүүхэд залуучуудыг хүмүүнлэгийн үйлсэд уриалах, эрүүл мэндийн анхан шатны тусламжийн ач холбогдлыг таниулах, сурталчлах, сурагчдыг анхны тусламж үзүүлэх чадварт сургах зорилготой энэхүү тэмцээнд 11 багийн 66 гишүүн оролцсон юм. Үүнээс тэргүүн байрыг Гёте ахлах сургуулийн “Дайчид” баг, дэд байрыг 117-р сургуулийн “Нөхөрлөл” баг, гуравдугаар байрыг 23-р сургуулийн “Элит 23” баг эзэлсэн бол тусгай байранд 50-р сургуулийн “Нэг зүрх” шалгарсан юм.
Монгол Улсад осол гэмтлийн шалтгаант өвчлөл, нас баралтын тоо жил ирэх тусам өсөн нэмэгдэж байгаа. Энэ нь хүн амын нас баралтын 3 дахь үндсэн шалтгаан болоод буй юм. Осол гэмтлийн үед эмнэлэг хүртэлх мэргэжлийн болон анхны тусламжийг оройтож үзүүлснээс осолдогч амь насаа алдах, гэмтэл ноцтой байдалд хүрэх, эдгэрэлт удаашрах, хөдөлмөрийн чадвараа түр болон бүр мөсөн алдах, хөгжлийн бэрхшээлтэй болох гэх мэт үр дагавар нэмэгддэг.
Иймд аливаа осол гэмтэл, эрүүл мэндийн ноцтой хямралын үед олон нийт бие биедээ анхны тусламж үзүүлдэг, эмнэлгийн тусламжид аюулгүй шилжүүлдэг чадвартай байх нь чухал юм. Энэ нь энэхүү тэмцээний гол ач холбогдол гэдгийг зохион байгуулагчдын зүгээс онцоллоо.
Онцлох мэдээ
-
Дээрх ерөнхий боловсролын 5 сургуульд суралцдаг ни...
2 жилийн өмнө
Тус аяны хүрээнд нийт 10 удаагийн аяллыг амжилттай...2 жилийн өмнө
Хуралдаанаар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлы...2 жилийн өмнө
Зөвлөлийн 2023 оны ээлжит хоёрдугаар хуралдаан хур...2 жилийн өмнө
Өнөөдөр /2023.04.06/ Нийслэлийн Чингэлтэй дүүргийн...2 жилийн өмнө
Сүүлд нэмэгдсэн мэдээ
НИЙГЭМ, ЦАХИМ БОДЛОГЫН ХӨГЖЛИЙН ХОРОО ХУРАЛДЛАА
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 23 ДУГААР СУРГУУЛИЙН УСАН БАССЕ...
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж...
САР ШИНИЙН БАЯРЫГ ТОХИОЛДУУЛАН ШАГНАЛ ГАРДУУЛЛАА




