ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН
ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Card image cap

“ХҮҮХЭД, ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖИЛ, ХАМГААЛАЛ–2028” АРГА ХЭМЖЭЭНИЙ ХЭРЭГЖИЛТИЙГ ЭРЧИМЖҮҮЛЭХ АЖЛЫН ХЭСЭГ ХУРАЛДЛАА

 

Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын А/19 дүгээр захирамжаар байгуулагдсан, “Хүүхэд, залуучуудын хөгжил, хамгаалал–2028” арга хэмжээний хэрэгжилтийг эрчимжүүлэх ажлын хэсэг хуралдлаа.

Хуралдаанаар сурагчдын нийгмийн идэвх, оролцоог нэмэгдүүлэх, тэдний дуу хоолойг бодлого, шийдвэрт тусгах боломжийг өргөжүүлэх, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх орчин нөхцөлийг сайжруулах асуудлыг хэлэлцэв. Мөн өсвөр үеийнхнийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, эерэг зан үйлийг төлөвшүүлэх чиглэлээр хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхойллоо.

Ажлын хэсгийн гишүүд сургууль, гэр бүл, олон нийтийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, сурагчдын санал санаачилгыг дэмжих клуб, дугуйлан, сайн дурын үйл ажиллагааг нэмэгдүүлэхийн ач холбогдлыг онцлов. Түүнчлэн хүүхэд, залуучуудад ээлтэй орчин бүрдүүлэхэд төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагуудын оролцоог нэмэгдүүлэх шаардлагатайг дурдлаа.

Цаашид төлөвлөгөөт арга хэмжээг үе шаттайгаар хэрэгжүүлж, хэрэгжилтэд тогтмол хяналт тавин ажиллахаар боллоо.

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ

НИЙГЭМ, ЦАХИМ БОДЛОГЫН ХӨГЖЛИЙН ХОРОО ХУРАЛДЛАА 20...

“ХҮҮХЭД, ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖИЛ, ХАМГААЛАЛ–2028” АРГА...

“САЙН ЭЦЭГ, ЭХ” СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛА...

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 1000 ХҮҮХЭД ЧУУЛЛАА