ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 1000 ХҮҮХЭД ЧУУЛЛАА
Чингэлтэй дүүргийн Хүүхдийн зөвлөл, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын хэлтэс, Хүүхэд хөгжлийн цогцолбор хамтран 2026 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр Нийслэлийн Соёлын төв өргөөнд “Чингэлтэй дүүргийн хүүхдийн IV их чуулган”-ыг зохион байгууллаа.
Тус чуулганд дүүргийн 14 сургуулийн болон хүүхдийн оролцооны байгууллагын төлөөлөл болсон 1000 гаруй хүүхэд оролцож, сургуулийн орчинд тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэн “Чингэлтэй дүүргийн хүүхдүүдийн илгээлт–2026”-г боловсруулахад санал дэвшүүллээ.
Чуулганы үеэр Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Т.Уламбаяр оролцож, хүүхэд багачуудын дуу хоолой, оролцоог чухалчилж байгаагаа онцлон, чуулганд оролцож буй нийт хүүхдүүдэд амжилт хүслээ. Мөн тэрээр хүүхдүүд өөрсдийн санал, санаачилгыг идэвхтэй илэрхийлж, ирээдүйн хөгжилд хувь нэмрээ оруулахыг уриаллаа.
Мөн өртөөчилсөн үйл ажиллагаагаар хүүхдүүдэд сэтгэлзүй, эрүүл мэнд, хөгжлийн чиглэлээр мэдлэг олгож, “Шилдэг суралцагчийн зөвлөл”-ийг шалгаруулан, Чингэлтэй дүүргийн Хүүхдийн зөвлөлийн VI үеийн дэд тэргүүнийг сонгосноор чуулган амжилттай өндөрлөлөө.
Онцлох мэдээ
-
Дээрх ерөнхий боловсролын 5 сургуульд суралцдаг ни...
2 жилийн өмнө
Тус аяны хүрээнд нийт 10 удаагийн аяллыг амжилттай...2 жилийн өмнө
Хуралдаанаар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлы...3 жилийн өмнө
Зөвлөлийн 2023 оны ээлжит хоёрдугаар хуралдаан хур...3 жилийн өмнө
Өнөөдөр /2023.04.06/ Нийслэлийн Чингэлтэй дүүргийн...3 жилийн өмнө
Сүүлд нэмэгдсэн мэдээ
НИЙГЭМ, ЦАХИМ БОДЛОГЫН ХӨГЖЛИЙН ХОРОО ХУРАЛДЛАА 20...
“ХҮҮХЭД, ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖИЛ, ХАМГААЛАЛ–2028” АРГА...
“САЙН ЭЦЭГ, ЭХ” СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛА...
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 1000 ХҮҮХЭД ЧУУЛЛАА




