

“АНКАРА”-ГИЙН ГУДАМЖИЙГ СЭРГЭЭН ЗАСВАРЛАНА
Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Т.Уламбаяр, Засаг дарга Н.Мандуул нар Туркийн хамтын ажиллагаа, зохицуулах агентлагийн (ТИКА ) Улаанбаатар дахь Хөтөлбөр зохицуулах газрын Хөтөлбөр зохицуулагч Муслу Алитай өнгөрсөн гуравдугаар сард уулзсан. Энэ үеэр талууд Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр дэх “Анкара”-гийн гудамжийг сэргээн засварлахаар болсон юм. Энэ дагуу тус гудамжны нөхцөл байдалтай танилцаж, сэргээн засварлах, хийх бүтээн байгуулалт нэмэх талаар тохиролцлоо.
Турк Улсын нийслэл Анкара хотын нэрэмжит тус гудамж нь 2.8 га буюу Хүнсний Нэгдүгээр дэлгүүрээс СУИС хүртэлх талбайг хамардаг билээ. Тус гудамжийг долоон метр өргөн явган зам, 5 дугаар сургуулийн урд Турк Улсын уламжлал болох Назарыг бэлгэдсэн байгууламж, гэрэлтүүлэг, ногоон байгууламж, явган зам, хашлага, гудамжны сандал зэргийг суурилуулж тохижуулсан юм.
Онцлох мэдээ
-
Дээрх ерөнхий боловсролын 5 сургуульд суралцдаг ни...
1 жилийн өмнө
Тус аяны хүрээнд нийт 10 удаагийн аяллыг амжилттай...2 жилийн өмнө
Хуралдаанаар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлы...2 жилийн өмнө
Зөвлөлийн 2023 оны ээлжит хоёрдугаар хуралдаан хур...2 жилийн өмнө
Өнөөдөр /2023.04.06/ Нийслэлийн Чингэлтэй дүүргийн...2 жилийн өмнө
Сүүлд нэмэгдсэн мэдээ
ҮЙЛДВЭРЛЭЛ ҮЙЛЧИЛГЭЭ, ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ Х...
ЭРХ ЗҮЙ, НУТГИЙН УДИРДЛАГЫН ХӨГЖЛИЙН ХОРОО ХУРАЛДЛ...
ДҮҮРГИЙНХЭЭ ЗАРИМ ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРТЭЙ ТАНИЛЦАЖ,...
“АНКАРА”-ГИЙН ГУДАМЖИЙГ СЭРГЭЭН ЗАСВАРЛАНА