“АНЗААР 2” АЯНЫ ХҮРЭЭНД ЗОХИОН БАЙГУУЛСАН СУРГАЛТАД 500 ОРЧИМ ХҮН ХАМРУУЛЛАА
Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх хэлтсээс санаачлан эхлүүлээд буй “Анзаар 2” аян үргэлжилж, Чингэлтэй дүүрэгт нээлтээ хийлээ.
Энэ хүрээнд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис түүнээс урьдчилан сэргийлэх зорилгоор дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явууулдаг төрийн болон төрийн бус байгууллагын ажилтнууд, Хороодын Засаг дарга, Нийгмийн ажилтан, Хэсгийн ахлагч, нийтийн эргүүлүүдэд сургалт, нөлөөллийн ажлыг зохион байгууллаа. Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, хамтын ажиллагааны хэлтсийн ахлах мэргэжилтэн М.Даваасамбуу "Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хор уршиг, хэрэглэсэн хүнд илрэх шинж тэмдэг, таних арга, хууль эрх зүйн хариуцлага" сэдэвт сургалтыг алба хаагчдад орсон юм. Сургалтад 500 орчим хүн оролцлоо.
Өсвөр насны хүүхэд, залуучуудыг мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчилд холбогдохоос урьдчилан сэргийлэх, иргэд, олон нийтэд мансууруулах бодисын хор уршгийг сурталчлан таниулах, гэмт хэрэг, зөрчилд нөлөөлж байгаа шалтгаан нөхцөлийг арилгах нь энэхүү аяны зорилго юм.
Аяны нээлтэд дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Б.Нацагдорж, Засаг даргын Зөвлөх Д.Уянга, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг Зохицуулах салбар зөвлөлийн Ажлын албаны дарга С.Уянгазул тэргүүтэй албаны бусад хүмүүс оролцов.



Онцлох мэдээ
-
Дээрх ерөнхий боловсролын 5 сургуульд суралцдаг ни...
2 жилийн өмнө
Тус аяны хүрээнд нийт 10 удаагийн аяллыг амжилттай...2 жилийн өмнө
Хуралдаанаар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлы...2 жилийн өмнө
Зөвлөлийн 2023 оны ээлжит хоёрдугаар хуралдаан хур...2 жилийн өмнө
Өнөөдөр /2023.04.06/ Нийслэлийн Чингэлтэй дүүргийн...2 жилийн өмнө
Сүүлд нэмэгдсэн мэдээ
НИЙГЭМ, ЦАХИМ БОДЛОГЫН ХӨГЖЛИЙН ХОРОО ХУРАЛДЛАА
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 23 ДУГААР СУРГУУЛИЙН УСАН БАССЕ...
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж...
САР ШИНИЙН БАЯРЫГ ТОХИОЛДУУЛАН ШАГНАЛ ГАРДУУЛЛАА




