ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН
ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Card image cap

АРДЧИЛСАН ШИНЭ ҮНДСЭН ХУУЛЬ БАТЛАЛЦСАН АРДЫН ИХ ХУРЛЫН ДЕПУТАТУУДЫГ ХҮЛЭЭН АВЧ, ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

Монгол Улсад ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсаны түүхт 34 жилийн ойг угтан дүүргийн харьяат, ардчилсан шинэ Үндсэн хуулийг хэлэлцэн батлалцсан Ардын Их Хурлын депутатуудыг хүлээн авч уулзан хүндэтгэл үзүүллээ. Энэхүү арга хэмжээнд дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Т.Уламбаяр, иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дахь МАН-ын бүлгийн дарга Л.Цэеэрэгзэн, Зөвлөлийн гишүүн Ц.Амаржаргал, Д.Мөнхтөр, Ц.Содхүү, Ш.Нарантунгалаг нар оролцсон бол хүндэтгэлийн уулзалтад АИХ-ын депутат Л.Дашням, Д.Мандах, М.Шийрэв, Н.Гаравсүрэн, Г.Нороврагчаа, Т.Жагай нар хүрэлцэн ирсэн юм. Энэ үеэр Үндсэн хуулиа сурталчлах, соён гэгээрүүлэх үйл ажиллагааны талаарх санал сэтгэгдэл болон хууль батлалцах үеийн үнэт дурсамжаасаа хуваалцлаа. Монгол Улс ардчилсан шинэ Үндсэн хуультай болоход тухайн үедээ ард иргэдээс шууд сонгогдсон төлөөлөлтэйгөөр анхны ардчилсан чөлөөт сонгуулиар байгуулагдаж, төрийн эрх мэдлийг хэрэгжүүлж байсан Ардын Их Хурлын 430 депутат, Улсын Бага Хурлын 50 гаруй гишүүн оюун ухаанаа уралдуулан гар бие оролцон батлалцсан түүхтэй. Мөн шинэ Үндсэн хуулийг батлалцах олон нийтийн хэлэлцүүлэгт Монголын нийт 1.2 сая иргэний 75 орчим хувь нь оролцож, 200 мянга гаруй санал ирүүлж байжээ.

Сүүлд нэмэгдсэн мэдээ

НИЙГЭМ, ЦАХИМ БОДЛОГЫН ХӨГЖЛИЙН ХОРОО ХУРАЛДЛАА

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 23 ДУГААР СУРГУУЛИЙН УСАН БАССЕ...

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж...

САР ШИНИЙН БАЯРЫГ ТОХИОЛДУУЛАН ШАГНАЛ ГАРДУУЛЛАА