ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН
ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Card image cap

АЯНЫ ХҮРЭЭНД ЦУГЛАСАН 1200 НОМЫГ ДҮҮРГИЙН “ХҮҮХЭД ХӨГЖЛИЙН ЦОГЦОЛБОР”-Т ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ

Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албанаас хүүхдийн ном хандивлах аяныг дүүргийн төрийн албан хаагчдын дунд 14 хоногийн хугацаатай зохион байгуулсан.  Аянд 37 байгууллага, хувь хүн нэгдэж, 1200 ном хандивласныг “Хүүхэд хөгжлийн цогцолбор” УТҮГ-т хүлээлгэн өглөө.

Энэхүү үйл ажиллагаанд Чингэлтэй дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга С.Уянгазул тэргүүтэй Ажлын албаны алба хаагчид оролцов. Мөн энэ үеэр “Хүүхэд хөгжлийн цогцолбор” УТҮГ-ын дарга Б.Болортунгалаг талархлаа илэрхийлж, хандивласан номыг олон хүүхдэд хүргэж, үр шимийг түгээж ажиллана гэдгээ илэрхийлсэн юм.

 

 

 

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ

НИЙГЭМ, ЦАХИМ БОДЛОГЫН ХӨГЖЛИЙН ХОРОО ХУРАЛДЛАА

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 23 ДУГААР СУРГУУЛИЙН УСАН БАССЕ...

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж...

САР ШИНИЙН БАЯРЫГ ТОХИОЛДУУЛАН ШАГНАЛ ГАРДУУЛЛАА