Б.БАТАНОВ, Л.БУЯНТ НАРЫГ ДҮҮРГИЙН "ХҮНДЭТ ИРГЭН"-ЭЭР ӨРГӨМЖЛӨВ
Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний 114 жилийн ойн өдрийг тохиолдуулан дүүргийнхээ хөгжил, цэцэглэлт, бүтээн байгуулалтад хувь нэмрээ оруулж, бүтээсэн ажил, амжилтаараа гавьяа байгуулсан эрхмүүдэд шагнал гардууллаа.
Дүүргийн “Хүндэт иргэн”-ээр Б.Батанов, Л.Буянт нарыг өргөмжлөн шагнасан юм. Б.Батанов нь Сэлэнгэ, Архангай аймгийн Ардын Депутатуудын Хурлын гүйцэтгэх захиргаа, Архангай, Баянхонгор аймгийн ҮЭ-ийн Зөвлөл, Архангай аймгийн ИТХ, Архангай аймгийн Төрийн хянан шалгах хороо, Архангай Аудитын газар, Чингэлтэй дүүргийн 14-р хорооны Иргэдийн Нийтийн Хурал, нийслэлийн МАН-ын хяналтын хороонд ажиллаж байсан юм.
Л.Буянт нь Намын дээд сургуулийг Улс төр судлал, Эдийн засгийн сургуулийг эдийн засагчаар төгссөн. Ховд аймаг болон нийслэлийн намын хороо, Чингэлтэй дүүргийн 19-р хорооны иргэдийн нийтийн хурлын даргаар ажиллаж байсан. Алтан гадас, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, хөдөлмөрийн хүндэт медалиар шагнагдсан байжээ.
Мөн “Алтан гадас” одонгоор Х.Загдсамбар, Г.Энхцэцэг, Хөдөлмөрийн хүндэт медалиар Ц.Алтан-Эрдэм, Зам тээврийн яамны “Онц тээвэрчин” тэмдгээр Д.Нармандах нарыг шагнасан юм. Түүнчлэн эрхэлсэн ажилдаа амжилт гаргасан, дүүргийнхээ хөгжил, цэцэглэлт, бүтээн байгуулалтад хувь нэмрээ оруулсан эрхмүүдэд "Чандмань одон" болон бусад шагналыг гардуулан өглөө.
Онцлох мэдээ
-
Дээрх ерөнхий боловсролын 5 сургуульд суралцдаг ни...
2 жилийн өмнө
Тус аяны хүрээнд нийт 10 удаагийн аяллыг амжилттай...2 жилийн өмнө
Хуралдаанаар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлы...3 жилийн өмнө
Зөвлөлийн 2023 оны ээлжит хоёрдугаар хуралдаан хур...3 жилийн өмнө
Өнөөдөр /2023.04.06/ Нийслэлийн Чингэлтэй дүүргийн...3 жилийн өмнө
Сүүлд нэмэгдсэн мэдээ
НИЙГЭМ, ЦАХИМ БОДЛОГЫН ХӨГЖЛИЙН ХОРОО ХУРАЛДЛАА 20...
“ХҮҮХЭД, ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖИЛ, ХАМГААЛАЛ–2028” АРГА...
“САЙН ЭЦЭГ, ЭХ” СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛА...
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 1000 ХҮҮХЭД ЧУУЛЛАА




