ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН
ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Card image cap

“БОДЛОГЫН УУЛЗАЛТ XI”: ЭНЭ ОНД 7 БАЙРШИЛД 50 ГАРААШ ЧӨЛӨӨЛЖ, 70 БАЙРШИЛД ОРЦ, ГАРЦ ГАРГАСАН

Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас санаачлан тогтмол зохион байгуулдаг “Бодлогын уулзалт XI” болж, Газар зохион байгуулалтын албанаас хийж хэрэгжүүлсэн ажлын тайлан, гүйцэтгэлийг сонслоо.

Дүүрэгт дахин төлөвлөлт, бүтээн байгуулалтын ажил сүүлийн жилүүдэд эрчимтэй өрнөж байгаа. Энэ хүрээнд газар чөлөөлөх ажил нэн тэргүүнд яригдана. Тухайлбал, Чингэлтэй дүүргийн 14, 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй “Сэлбэ” дэд төвийн хүрээнд одоогоор 2100 нэгж талбар чөлөөлөөд байгаа бол 10-р хороо дүүргийн Нэгдсэн эмнэлгийн бие даасан дулааны эх үүсвэр барихад 25, Өрхийн эрүүл мэндийн төв барих барилгын газар чөлөөлөлтөд 5, 9-р хороонд дүүргийн төр захиргааны байр барих барилгын газар чөлөөлөлтөд 112 нэгж, талбар чөлөөлөн ажиллаж байна.

Мөн дүүргийн Эрт илрүүлгийн төв, 640 хүүхэд суралцах хүчин чадалтай сургуулийн барилга, Биеийн тамир, спорт цогцолбор, хороодын байр, авто замын өргөтгөл гэх мэт барилга, дэд бүтэц зэрэг бүхий л салбарт дүүргийн хэмжээнд бүтээн байгуулалтын ажил үргэлжилж, газар чөлөөлсөн байдаг.

Энэ онд гэхэд 7 байршилд 50 гарааш, 23 байршилд 1298 метр хашаа, 6 байршилд 13 хаалт, 70 байршилд орц, гарц чөлөөлсөн бол 34 байршилд 115 ТҮЦ нүүлгэж, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд ажиллаж, амьдрах таатай орчныг бүрдүүлжээ.

Үүнээс гадна гурван байршилд зөвшөөрөлгүй барилгуудыг буулгаж, тохижуулсны нэг нь дүүргийн нэгдүгээр хороо буюу Монтелийн гудамжинд зөвшөөрөлгүй барьсан нэг өргөтгөлийг буулгаж дүүргийн хөрөнгө оруулалтаар автомашингүй гудамж болгосон явдал юм. Түүнчлэн зуслангийн чиглэлд иргэдийн аюулгүй зорчих боломжийг хангах, бүрдүүлэх байгалийн гамшгаас урьдчилан сэргийлэх, зуслангийн бүсийн  орц, гарцыг нэмэгдүүлэх ажлыг тогтмол зохион байгуулсаар байна.

Сүүлд нэмэгдсэн мэдээ

НИЙГЭМ, ЦАХИМ БОДЛОГЫН ХӨГЖЛИЙН ХОРОО ХУРАЛДЛАА 20...

“ХҮҮХЭД, ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖИЛ, ХАМГААЛАЛ–2028” АРГА...

“САЙН ЭЦЭГ, ЭХ” СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛА...

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 1000 ХҮҮХЭД ЧУУЛЛАА