“БОДЛОГЫН УУЛЗАЛТ XII” БОЛЛОО
Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас санаачлан зохион байгуулдаг “Бодлогын уулзалт XII” болж, дүүргийн Улаан загалмайн хорооны үйл ажиллагааны тайлан мэдээллийг сонсож, санал солилцлоо.
Чингэлтэй дүүргийн Улаан загалмайн хороо нь 2001 онд байгуулагдсан өдгөө бүртгэлтэй 400 гаруй гишүүнтэйгээр дүүргийн төдийгүй Улаанбаатар хотын хэмжээнд олон арга хэмжээ зохион байгуулж, иргэдэд хүмүүнлэгийн тусламж үзүүлэн ажиллаж байна. Мөн 2500 гаруй өсвөрийн улаан загалмайн гишүүн бүртгэлтэй байгаа юм.
2025 онд Чингэлтэй дүүргийн Улаан загалмайн хороо 17 сургалт арга хэмжээ зохион байгуулж, давхардсан тоогоор 110 байгууллагын 8118 хүнийг хамруулсан байна.
Чингэлтэй дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас Улаан загалмайн хорооны үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж ирсэн бөгөөд цаашид ч хүмүүнлэгийн үйлс, тусламж үйлчилгээнд үзүүлэх дэмжлэгийг тогтмол үргэлжлүүлж дэмжин ажиллахаа дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Т.Уламбаяр уулзалтын үеэр хэллээ.
Онцлох мэдээ
-
Дээрх ерөнхий боловсролын 5 сургуульд суралцдаг ни...
2 жилийн өмнө
Тус аяны хүрээнд нийт 10 удаагийн аяллыг амжилттай...2 жилийн өмнө
Хуралдаанаар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлы...3 жилийн өмнө
Зөвлөлийн 2023 оны ээлжит хоёрдугаар хуралдаан хур...3 жилийн өмнө
Өнөөдөр /2023.04.06/ Нийслэлийн Чингэлтэй дүүргийн...3 жилийн өмнө
Сүүлд нэмэгдсэн мэдээ
НИЙГЭМ, ЦАХИМ БОДЛОГЫН ХӨГЖЛИЙН ХОРОО ХУРАЛДЛАА 20...
“ХҮҮХЭД, ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖИЛ, ХАМГААЛАЛ–2028” АРГА...
“САЙН ЭЦЭГ, ЭХ” СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛА...
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 1000 ХҮҮХЭД ЧУУЛЛАА




