ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН
ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Card image cap

“Бодлогын уулзалт”-ыг арав дахь удаагаа зохион байгууллаа

Нийслэл Улаанбаатар хотын 386 жилийн ойг тохиолдуулан Чингэлтэй дүүргийн төрийн албан хаагчдын дунд уламжлалт “Бодлогын уулзалт”-ыг арав дахь удаагаа зохион байгууллаа.
Уулзалтын эхэнд дүүргийн удирдлагууд нийслэлийн түүхэн ойн баярын халуун мэндийг хүргэж, төрийн албан хаагчдыг хамтын зорилгын төлөө нэгдэн, иргэддээ илүү чанартай, хүртээмжтэй үйлчилгээ үзүүлэхийн төлөө улам хичээн ажиллахыг уриаллаа.
Энэ удаагийн уулзалтаар төрийн албан хаагчдын санал хүсэлтийг сонсож, хамтын шийдэл гаргах, ажлын уялдаа холбоог сайжруулах, байгууллагын дотоод соёлыг төлөвшүүлэх талаар нээлттэй хэлэлцүүлэг өрнөв.
Мөн уулзалтын хүрээнд “Өсөлтийн сэтгэлгээ” сэдэвт сургалтыг бизнесийн хуульч, манлайллын зөвлөх Ц.Азбаяр удирдан явуулж, төрийн албан хаагчдын хөгжил, манлайллын ур чадварыг дэмжсэн, урам зориг өгсөн үнэ цэнтэй сургалт болж өнгөрлөө.
Уулзалтын үеэр олон жил төрийн албанд үр бүтээлтэй ажиллаж, дүүргийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан албан хаагчдыг шагнаж, тэдний хөдөлмөр зүтгэлийг хүндэтгэн урамшууллаа.

Сүүлд нэмэгдсэн мэдээ

НИЙГЭМ, ЦАХИМ БОДЛОГЫН ХӨГЖЛИЙН ХОРОО ХУРАЛДЛАА 20...

“ХҮҮХЭД, ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖИЛ, ХАМГААЛАЛ–2028” АРГА...

“САЙН ЭЦЭГ, ЭХ” СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛА...

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 1000 ХҮҮХЭД ЧУУЛЛАА