ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН
ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Card image cap

“БОДЛОГЫН УУЛЗАЛТ” ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас санаачлан зохион байгуулдаг “Бодлогын уулзалт” энэ оны анхны уулзалтаа хийлээ.

Уулзалтаар Монгол Улсын Засгийн газраас баталсан “Төрийн өмчийн орон сууцыг иргэдэд хөлслүүлэх, өмчлүүлэх, борлуулах журам”, иргэдэд нээлттэй боломжууд, мөн нийслэлийн орон сууцны бодлого, хэрэгжилтийн талаар мэдээлэл сонсож, санал солилцлоо.

Мөн ипотекийн хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар танилцуулж, 2013–2025 оны хооронд гэр хорооллоос орон сууцанд шилжин суурьшсан өрхийн хувь Улаанбаатар хотод 37, орон нутагт 48 хувьтай байгааг онцлов. Түүнчлэн нийслэлд “түрээслээд өмчлөх” хэлбэрийн хөтөлбөрт 3500 өрх хамрагдсан бөгөөд уг хөтөлбөрт хамрагдсанаар банкны зээлтэй харьцуулахад дунджаар 361.2 сая төгрөгийн хэмнэлт гаргах боломжтойг мэргэжилтнүүд мэдээллээ.

Сүүлд нэмэгдсэн мэдээ

НИЙГЭМ, ЦАХИМ БОДЛОГЫН ХӨГЖЛИЙН ХОРОО ХУРАЛДЛАА 20...

“ХҮҮХЭД, ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖИЛ, ХАМГААЛАЛ–2028” АРГА...

“САЙН ЭЦЭГ, ЭХ” СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛА...

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 1000 ХҮҮХЭД ЧУУЛЛАА