БОЛОВСРОЛЫН САЛБАРЫН БОДЛОГО, ЗОРИЛТЫН ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭ
“Бодлогын уулзалт VII”-аар боловсролын салбарын бодлого, зорилтын талаар хэлэлцлээ. Чингэлтэй дүүрэгт төрийн өмчийн 20, төрийн бус өмчийн долоон сургууль байгаа бол төрийн өмчийн 39, төрийн бус өмчийн зургаан цэцэрлэг байна. Хүүхэд бүрд чанартай, хүртээмжтэй боловсрол эзэмших орчин бүрдүүлж, боловролын чанараараа жишиг дүүрэг болох алсын харааг дэвшүүлэн ажиллаж байна. Тэр утгаараа дүүргийн жилийн төсвийн гуравны нэгийг тус салбарт зарцуулахаар тусгасан. Тодруулбал, тус салбарт энэ онд улсын төсөвт 8.8, нийслэлд 7.5, дүүргийн төсөвт 4.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэхээр батлагдсан юм. Дүүрэгт гурван ээлжээр хичээллэх сургууль, түрээсийн байртай цэцэрлэг байхгүйгээрээ онцлог. Цаашид дүүргийн төсөвт тус салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, боловсролын салбараа шинэ шатанд гаргах зорилт тавин ажиллахаа дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Т.Уламбаяр уулзалтын үеэр хэллээ.
Мөн энэ үеэр сургууль, цэцэрлэгийн удирдлагууд “Улс, нийслэл, дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийж буй ажлууд олон жилийн настай сургуулиудад хийгдэхгүй, тав, зургаахан жилийн өмнө ашиглалтад орсон сургуулиудад хийгдээд байна. Барилгын чанар муудаж байгаа нь үүнээс харагдлаа. Тиймээс шинээр баригдаж байгаа сургууль, цэцэрлэгийн барилгын чанарт анхаарах хэрэгтэй байна” гэлээ. Түүнчлэн хүүхдийн хүмүүжил, сэтгэл зүйн асуудал хүнд байгааг тус салбарын удирдлагууд ярьсан бөгөөд сургалт, нөлөөллийн ажлыг зөвхөн сургууль дээр хүүхдүүдэд бус эцэг, эхчүүдэд хандаж, албан байгууллага дээр хийвэл илүү оновчтой гэдэг саналыг дэвшүүллээ.
Онцлох мэдээ
-
Дээрх ерөнхий боловсролын 5 сургуульд суралцдаг ни...
2 жилийн өмнө
Тус аяны хүрээнд нийт 10 удаагийн аяллыг амжилттай...2 жилийн өмнө
Хуралдаанаар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлы...2 жилийн өмнө
Зөвлөлийн 2023 оны ээлжит хоёрдугаар хуралдаан хур...2 жилийн өмнө
Өнөөдөр /2023.04.06/ Нийслэлийн Чингэлтэй дүүргийн...2 жилийн өмнө
Сүүлд нэмэгдсэн мэдээ
НИЙГЭМ, ЦАХИМ БОДЛОГЫН ХӨГЖЛИЙН ХОРОО ХУРАЛДЛАА
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 23 ДУГААР СУРГУУЛИЙН УСАН БАССЕ...
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж...
САР ШИНИЙН БАЯРЫГ ТОХИОЛДУУЛАН ШАГНАЛ ГАРДУУЛЛАА




