ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН
ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Card image cap

"ЦАГААН САР 2026" ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДААГААР ЗОЧЛООРОЙ

“Цагаан сар 2026” үзэсгэлэн худалдаа үргэлжилж байна. Чингэлтэй дүүргийн Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төвөөс жил болгон зохион байгуулдаг "Амар байна уу" Сар шинийн үзэсгэлэн худалдаа энэ сарын 16-наас эхэлж, 31-нд дуусах хуваарьтай.

Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Т.Уламбаяр, Засаг дарга Н.Мандуул нар тус үзэсгэлэн худалдаагаар зочилж, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид санал солилцлоо. Энэ үеэр үзэсгэлэн худалдаанд оролцож буй жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийн зүгээс ирэх сарын 10 хүртэл сунгах санал гаргасан юм. Тус саналыг дүүргийн удирдлагыг хүлээн авч, сунгаж ажиллахаа илэрхийлэв.

Тавгын идээ, дээл, хувцас, ааруул, айраг гэх мэт бүтээгдэхүүнээ дүүргийн баялаг бүтээгч, жижиг дунд үйлдвэр эрхлэгчид дэлгэсэн бөгөөд чингэлтэйчүүд та бүхэн XVII жарны "Сүрээр дарагч" хэмээх гал морин жилийг угтсан энэхүү үзэсгэлэн худалдаагаар зочилж, сар шинийн баярын хэрэгцээт бүтээгдэхүүнээ авах боломжтой. Үзэсгэлэн "Анкор", "Их наяд", Мишээл экспод үргэлжилж байна. 

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ

НИЙГЭМ, ЦАХИМ БОДЛОГЫН ХӨГЖЛИЙН ХОРОО ХУРАЛДЛАА

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 23 ДУГААР СУРГУУЛИЙН УСАН БАССЕ...

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж...

САР ШИНИЙН БАЯРЫГ ТОХИОЛДУУЛАН ШАГНАЛ ГАРДУУЛЛАА