ЦАХИМ СОРИЛЫН ҮР ДҮНГ ХЭЛЭЛЦЛЭЭ 2026.04.06
“Чингэлтэйн боловсрол-2028” хөтөлбөрийн хүрээнд Чингэлтэй дүүргийн Ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангийн сурагчдын Элсэлтийн Ерөнхий шалгалтад бэлтгэх, түвшинг үнэлэх, шалгалтын жишиг орчныг бүрдүүлэх, сурагчдын мэдлэг чадварыг бодитой үнэлэх зорилгоор хөндлөнгийн үнэлгээний сорилгыг Чингэлтэй дүүргийн ИТХ, дүүргийн Боловсролын хэлтэстэй хамтран зохион байгуулж байгаа юм.
Хөндлөнгийн үнэлгээний сорилгыг нийт 3 үе шаттайгаар цахимаар явуулж байгаа бөгөөд 1 дүгээр үе шатыг 2026 оны 03 дугаар сарын 24, 25, 26 өдрүүдэд 10 хичээлийн хүрээнд зохион байгуулж дууссан.
Үүнтэй холбогдуулан цахим сорилын даалгаврын гүйцэтгэлийн үр дүнд шинжилгээ хийж, шалтгааныг тогтоон, гарц шийдлийг ярилцах, төлөвлөх зорилгоор дүүргийн Ерөнхий боловсролын сургуулиудын удирдлага, багш, судлагдахууны багуудын дунд уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгуулж байна.
Тус хэлэлцүүлгээр цахим сорилын нэгдсэн дүнг танилцуулж, цаашид засаж сайжруулах асуудлуудыг хэлэлцэж, Элсэлтийн ерөнхий шалгалтад бэлтгэж буй сурагчдын мэдлэг, чадварын түвшинг дээшлүүлэх, давтлага бэлтгэлийг зөв чиглүүлэх, улмаар элсэлтийн шалгалтын үр дүн, үнэлгээг ахиулах талаар тус бүрийн саналаа солилцов.
Чингэлтэй дүүргийн ИТХ-ын дарга Т.Уламбаяр уулзалтын нээлтэд хэлсэн үгэндээ “Чингэлтэй дүүрэг ирээдүй болсон хүүхэд, сурагчдынхаа боловсролд түлхүү хөрөнгө оруулалт хийж, боловсролын ялгаатай байдлыг арилгахад анхаарч ажиллаж байна. Энэ удаагийн хөндлөнгийн үнэлгээний сорилго Элсэлтийн Ерөнхий шалгалтад бэлтгэж буй сурагчдын хувьд өөрсдийн мэдлэг, ур чадварын түвшинг мэдэх, багш, арга зүйч нар тус үнэлгээнд тулгуурлан заах арга зүйгээ зөв тодорхойлоход ихээхэн ач холбогдолтой. Үүгээр дамжуулан дүүргийн боловсролын салбарын үнэлгээг ахиулах нөхцөл бүрдэх юм” гэв.
Онцлох мэдээ
-
Дээрх ерөнхий боловсролын 5 сургуульд суралцдаг ни...
2 жилийн өмнө
Тус аяны хүрээнд нийт 10 удаагийн аяллыг амжилттай...2 жилийн өмнө
Хуралдаанаар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлы...3 жилийн өмнө
Зөвлөлийн 2023 оны ээлжит хоёрдугаар хуралдаан хур...3 жилийн өмнө
Өнөөдөр /2023.04.06/ Нийслэлийн Чингэлтэй дүүргийн...3 жилийн өмнө
Сүүлд нэмэгдсэн мэдээ
НИЙГЭМ, ЦАХИМ БОДЛОГЫН ХӨГЖЛИЙН ХОРОО ХУРАЛДЛАА 20...
“ХҮҮХЭД, ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖИЛ, ХАМГААЛАЛ–2028” АРГА...
“САЙН ЭЦЭГ, ЭХ” СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛА...
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 1000 ХҮҮХЭД ЧУУЛЛАА




