ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН
ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Card image cap

ЧАНАРЫН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООНЫ ISO 9001:2015 ОЛОН УЛСЫН СТАНДАРТ НЭВТРҮҮЛЛЭЭ

Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын алба чанарын менежментийн тогтолцооны ISO 9001:2015 Олон Улсын стандартыг үйл ажиллагаандаа нэвтрүүлж, SISBEL Турк Улсын Олон Улсын баталгаажуулалтын байгууллагаас сертификатаа хүлээн авч, “Глобал Куалити” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ц.Хишигжаргалаас гардан авлаа.
Хурлын Ажлын алба нь 2023 оноос менежментийн тогтолцоог нэвтрүүлэх ажлыг үе шаттайгаар зохион байгуулж, стандартын мэргэжлийн байгууллагын зөвлөмжийн дагуу арга хэмжээг авч хэрэгжүүлж, сертификатжуулалтын аудитад хамрагдсанаар ийнхүү амжилттай нэвтрүүллээ.
Уг стандарт нь байгууллагад үйл ажиллагааны чанарын удирдлагын тогтолцоог бүрдүүлэх, үйл ажиллагаа, үйлчилгээнд үндэслэн хэрэглэгч, байгууллага хоорондын хамтын ажиллагааг үр дүнтэй оновчтой зохион байгуулах, стандартыг дагаж мөрдөх хяналт хэрэгжилт, тасралтгүй сайжрах боломжийг олгодог давуу талтай.

Сүүлд нэмэгдсэн мэдээ

НИЙГЭМ, ЦАХИМ БОДЛОГЫН ХӨГЖЛИЙН ХОРОО ХУРАЛДЛАА

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 23 ДУГААР СУРГУУЛИЙН УСАН БАССЕ...

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж...

САР ШИНИЙН БАЯРЫГ ТОХИОЛДУУЛАН ШАГНАЛ ГАРДУУЛЛАА