ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ АРХАНГАЙ АЙМГИЙН ЦАХИР СУМТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛНА
Чингэлтэй дүүрэг бусад дүүрэг, аймаг, сумдын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралтай хамтран ажиллаж, ажлын туршлага солилцох уулзалтыг тогтмол хийдэг. Энэ хүрээнд өнөөдөр дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Т.Уламбаяр, Ажлын албаны дарга Б.Нацагдорж нар Архангай аймгийн Цахир сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга В.Баянтөртэй хамтын ажиллагааны санамж бичиг байгуулах талаар уулзлаа.
Архангай аймгийн Цахир сум нь аймгийнхаа баруун захад оршдог. Хойд талаараа Хөвсгөл, урд талаараа Баянхонгор, баруун талаараа Завхан аймагтай хиллэдэг. Худалдаа үйлчилгээний олон салбартай, дэд бүтэц эрчимтэй хөгжиж байгаа, хавтгай тэнхлэгийн зам дайран өнгөрдөг аялал жуулчлал, эдийн засгийн идэвхтэй бүс. Энэ жилийн байдлаар 2500 хүн ам, 650 өрхтэй, 70 мянган малтай, дөрвөн багт хуваагддаг. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 21 төлөөлөгчтэй юм.
Цахир сумын тухайд том газар нутагтай, хүн ам нь зайдуу суурьшдаг тул хог, хаягдлын асуудал тулгамдаж байгаа гэлээ. Тиймээс Чингэлтэй дүүргийн хог хаягдлын менежментийн талаар туршлага судлах сонирхолтой байгаагаа илэрхийлсэн юм. Мөн бусад орон нутгийн адилаар эрүүл мэнд, боловсролын салбарын хүний нөөцийн хомсдолтой байгаа бөгөөд энэ асуудалд хоёр тал харилцан хамтран ажиллах талаар зөвшилцлөө. Үүнээс гадна сурагч солилцооны хөтөлбөр хэрэгжүүлэхээр болсон юм. Нийслэлийн сурагчдыг хөдөөгийн болон малчин өрхийн ахуй амьдралтай, орон нутгийн сурагчдыг нийслэлийн сургуулийн орчин, хичээлийн явцтай танилцуулах юм. Энэхүү хөтөлбөрийг ирэх хавар зохион байгуулахаар төлөвлөв.
Онцлох мэдээ
-
Дээрх ерөнхий боловсролын 5 сургуульд суралцдаг ни...
2 жилийн өмнө
Тус аяны хүрээнд нийт 10 удаагийн аяллыг амжилттай...2 жилийн өмнө
Хуралдаанаар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлы...2 жилийн өмнө
Зөвлөлийн 2023 оны ээлжит хоёрдугаар хуралдаан хур...2 жилийн өмнө
Өнөөдөр /2023.04.06/ Нийслэлийн Чингэлтэй дүүргийн...2 жилийн өмнө
Сүүлд нэмэгдсэн мэдээ
НИЙГЭМ, ЦАХИМ БОДЛОГЫН ХӨГЖЛИЙН ХОРОО ХУРАЛДЛАА
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 23 ДУГААР СУРГУУЛИЙН УСАН БАССЕ...
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж...
САР ШИНИЙН БАЯРЫГ ТОХИОЛДУУЛАН ШАГНАЛ ГАРДУУЛЛАА




