ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН
ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Card image cap

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ ИРГЭНИЙ АНДГАЙ ӨРГӨХ ЁСЛОЛЫГ НАЙМ ДАХЬ ЖИЛДЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Жил бүрийн 11 дүгээр сарын 26-ны өдөр буюу Бүгд Найрамдах Улсаа тунхаглан, анхдугаар Үндсэн хуулиа баталсан түүхэн өдрийг тохиолдуулан дүүргийн хэмжээнд 16 насанд хүрч, иргэний үнэмлэхээ гардан авч буй хүүхэд, залууст батламж гардуулан, иргэний андгай өргөх ёслолыг зохион байгуулдаг. Чингэлтэй дүүрэг энэхүү арга хэмжээг найм дахь жилдээ зохион байгуулж, 1300 орчим хүүхэд хамрууллаа.

Уг арга хэмжээг зохион байгуулдаг гол шалтгаан нь эх оронч сэтгэлгээг төлөвшүүлэн, төр улсаа эрхэмлэн дээдлэх, эх орон ард түмнийхээ өмнө хүлээх үүрэг хариуцлагаа ухамсарлан чин шударгаар амьдрах, түүх соёлоороо бахархах үзлийг төлөвшүүлэх юм.

Арга хэмжээнд УИХ-ын гишүүн Н.Батсүмбэрэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Т.Уламбаяр, Монголын залуучуудын холбооны тэргүүн дэд Ерөнхийлөгч, дүүргийн Менежер Л.Цэеэрэгзэн, дүүргийн ИТХ-ын Төлөөлөгчид, Хурлын Ажлын албаны дарга Б.Нацагдорж, Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Б.Эрдэнэбат нар оролцлоо.

Энэ үеэр Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Т.Уламбаяр “Өдгөө дэлхий дээр 3000 гаруй үндэстэн, ястан аж төрж байна. Үүнээс 193 нь үндэстэн өөрсдийн гэсэн тусгаар улсаа байгуулж чадсан байдаг. 70 сая курд, 10 сая манж, 12 сая уйгар, 8 сая төвд өөрийн гэсэн улсгүй бусад улсын харьяанд байна. Дэлхий даяар тархан суурьшсан 10 гаруй сая монголчууд байгаагаас 3.5 сая нь л өөрийн гэсэн тусгаар, ардчилсан Монгол Улсдаа амьдарч, эх хэлээрээ ярьж байна. Энэ л бидний бахархал юм. Эрхэм дүү нар минь эцэг өвгөдийн цус, хөлсөө урсган байж бидэнд үлдээсэн энэ эрх чөлөө, тусгаар тогтнол, ардчиллын өлгий, дэлхийн монголчуудын төр улсын ариун голомт болсон Монгол Улсынхаа бүрэн эрхт иргэн болохоор андгай өргөж байгаад баяр хүргэе.

Эрдэм мэдлэгт шамдан суралцаж, эх орныхоо хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулсан, эрх, үүргээ ухамсарласан иргэн болж төлөвшихийг захья” гэлээ.

Сүүлд нэмэгдсэн мэдээ

НИЙГЭМ, ЦАХИМ БОДЛОГЫН ХӨГЖЛИЙН ХОРОО ХУРАЛДЛАА

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 23 ДУГААР СУРГУУЛИЙН УСАН БАССЕ...

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж...

САР ШИНИЙН БАЯРЫГ ТОХИОЛДУУЛАН ШАГНАЛ ГАРДУУЛЛАА