ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН
ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Card image cap

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ, СЭЛЭНГЭ АЙМГИЙН ШААМАР СУМ ӨРХИЙН ҮЙЛДВЭРЛЭЛИЙН БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ БОРЛУУЛАХАД ХАМТРАН АЖИЛЛАНА

Сэлэнгэ аймгийн Шаамар сумын ИТХ-ын төлөөлөгчид, Хурлын ажлын албаныхан Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын үйл ажиллагаатай танилцаж, санал солилцлоо.

Чингэлтэй дүүргийн тухайд сүүлийн жилүүдэд гадаад харилцаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлж байгаа. Энэ талаар туршлага солилцох сонирхолтой байгаагаа Шаамар сумын ИТХ-аас илэрхийллээ. Мөн төрийн албан хаагчийг тогтвортой ажиллуулах арга туршлага хуваалцах хүсэлтэй байна гэсэн юм. Тухайлбал, тус суманд англи хэлний багш, эрүүл мэндийн салбарын боловсон хүчин дутмаг байгааг хэллээ.

Шаамар сум нь 1000 орчим өрх, 4000 орчим хүн амтай. Шаамарынхан газар тариалан, мал аж ахуй болон зөгийн аж ахуй эрхэлдэг. Газар тариалангийн 4600 гаруй га талбайтай, 5300 гаруй бүл зөгийтэй. Монгол Улсын хүн амын хүнсний ногооны хэрэгцээний 17 хувийг дангаараа хангадаг. 22 мянган толгой малтайгаас 30 гаруй хувь нь эрчимжсэн мал аж ахуй юм. Дэд бүтэц харьцангуй сайн хөгжсөн, төмөр замтай тул эдийн засгийн хувьд харьцангуй тогтвортой байдаг гэлээ. Мөн түгээмэл тархацтай ашигт малтмал, уул уурхайн дагалдах бүтээгдэхүүний талбай тус аймгийн хэмжээнд зөвхөн Шаамар суманд байдаг. Үүнийгээ түшиглэн үйлдвэрлэлийн үйл ажиллагаа явуулахаар төлөвлөж байгаагаа хэллээ.

Чингэлтэй дүүргийн зүгээс Шаамар сумын өрхийн үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнийг борлуулах, байнгын эдийн засгийн эргэлтэд оруулахад харилцан хамтран ажиллахаа илэрхийлсэн юм.

Сүүлд нэмэгдсэн мэдээ

НИЙГЭМ, ЦАХИМ БОДЛОГЫН ХӨГЖЛИЙН ХОРОО ХУРАЛДЛАА

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 23 ДУГААР СУРГУУЛИЙН УСАН БАССЕ...

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж...

САР ШИНИЙН БАЯРЫГ ТОХИОЛДУУЛАН ШАГНАЛ ГАРДУУЛЛАА