ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН
ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Card image cap

Чингэлтэй дүүрэгт 38 байршилд нөөцийн мах худалдаж байна

Нийслэлийн хүн амын хаврын улирлын махны хэрэгцээнд зориулан энэ жил 5000 тонн үхэр, хонины махыг нөөцлөн бэлтгэсэн байна. Нөөцийн махыг нийслэлийн есөн дүүргийн 410 хүнсний дэлгүүрээр өнөөдрөөс эхлэн жижиглэн хэлбэрээр худалдана. Үнийн хувьд хонины махыг 13 мянга, үхрийн махыг 15 мянган төгрөгөөр борлуулах юм байна. Өнгөрсөн жилүүдэд нөөцийн махыг гуравдугаар сараас борлуулдаг байсан бол энэ жил махны нийлүүлэлт багасаж, үнийн хөөргөдөл ихэссэн тул борлуулалтыг ийнхүү эрт эхэлж байна гэж УБЗАА-ны Хүнс, худалдаа, үйлчилгээний газраас мэдээллээ. “Амар байна уу” Сар шинийн өргөтгөсөн үзэсгэлэн худалдааны үеэр нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулахаар төлөвлөжээ. Чингэлтэй дүүргийн тухайд 38 байршилд нөөцийн мах худалдаж байна.

Сүүлд нэмэгдсэн мэдээ

ХҮНИЙ ЭРХ, ЁС ЗҮЙ, ӨРГӨДЛИЙН ХОРОО ХОЁРДУГААР ХУРА...

АРИУН ЦЭВРИЙН БАЙГУУЛАМЖИЙН ШИНЭЧЛЭЛЭЭР ХӨРС, УСНЫ...

ЯПОН УЛСЫН ЯЙЗҮ ХОТЫН ТӨЛӨӨЛӨГЧИД ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ...

“Бодлогын уулзалт”-аар “Сэлбэ хот” төслийн явцыг т...