ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН
ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Card image cap

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 16 НАСТНУУД “МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ АНДГАЙ” ӨРГӨХ ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛЛОО 2024.11.19

Өнөөдөр /2024.11.19/ Нийслэлийн Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Улсын бүртгэлийн хэлтэс, Боловсролын хэлтэс, Чингэлтэй дүүргийн Социал Демократ Монголын Залуучуудын Холбоо хамтран дүүргийн харьяат 16 нас хүрч байгаа хүүхдүүдэд иргэний эрх, үүрэг, хариуцлагыг ухамсарлуулж, эх оронч сэтгэлгээг төлөвшүүлэх зорилгоор “Иргэний андгай өргөх ёслол”-ыг зохион байгуулав.
Тус арга хэмжээнд Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Т.Уламбаяр, ИТХ-ын Төлөөлөгчид, дүүргийн удирдлагууд оролцож, 16 нас хүрч иргэний үнэмлэхээ авах 2000 өсвөр үеийн залуусын төлөөлөлд батламж гардуулан, түүх, соёлоо дээдэлсэн, эх оронч үзэлтэй, үүрэг хариуцлагаа ухамсарласан иргэн болохыг хүсэн ерөөв.
Мөн тус “Иргэний андгай өргөх ёслол”-ын үеэр Хууль зүйн ухааны доктор Б.Мөнх-эрдэнэ “Монгол Улсын иргэн байхын үнэ цэнэ” илтгэлийг тавьж, дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсээс “Бүртгэлийн тухай хууль”-д оруулсан нэмэлт өөрчлөлтийн талаар танилцуулга хийж, 16 нас хүрч буй залуучуудад тоон гарын үсэг олгох ажлыг зохион байгууллаа.
ХУРЛЫН АЖЛЫН АЛБА

Сүүлд нэмэгдсэн мэдээ

НИЙСЛЭЛИЙН ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИ...

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 16 НАСТНУУД “МОНГОЛ УЛСЫН ИРГЭН...

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ХҮҮХДИЙН ЗӨВЛӨЛТЭЙ УУЛЗАЛТ ЗОХИ...

ДУНДГОВЬ АЙМГИЙН ИТХ-ЫН ДАРГА Ж.МӨНХЧУЛУУН, ТӨЛӨӨЛ...