ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН
ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Card image cap

ДУНДГОВЬ АЙМГИЙН ИТХ-ЫН ДАРГА Ж.МӨНХЧУЛУУН, ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХАМТ ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГТЭЙ ТАНИЛЦАХ, ХАРИЛЦАН ТУРШЛАГА СОЛИЛЦОХ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Өнөөдөр /2024.11.12/ Нийслэлийн Чингэлтэй дүүргийн ИТХ-ын дарга Т.Уламбаяр, Дундговь аймгийн ИТХ-ын дарга, зочид Төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтад дүүргийн ИТХ-ын дарга Т.Уламбаяр, Хурлын Ажлын албаны дарга П.Баянбаатар, Хурлын Ажлын албаны ИООНХХ-ийн дарга Б.Нацагдорж, Дундговь аймгийн ИТХ-ын дарга Ж.Мөнхчулуун тэргүүтэй Төлөөлөгчид оролцлоо.

Тус уулзалтаар талууд хоорондын цаашдын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, хоёр талын ИТХ-ын хэмжээнд Төлөөлөгчид харилцан туршлага солилцох чиглэлээр тус тус санал солилцлоо.

Уулзалтын үеэр Дундговь аймгийн ИТХ-ын дарга Ж.Мөнхчулуун болон зочид Төлөөлөгчид “Сэлбэ дулааны станцын” үйл ажиллагаатай танилцлаа.

ХУРЛЫН АЖЛЫН АЛБА

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ

НИЙСЛЭЛИЙН ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИ...

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 16 НАСТНУУД “МОНГОЛ УЛСЫН ИРГЭН...

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ХҮҮХДИЙН ЗӨВЛӨЛТЭЙ УУЛЗАЛТ ЗОХИ...

ДУНДГОВЬ АЙМГИЙН ИТХ-ЫН ДАРГА Ж.МӨНХЧУЛУУН, ТӨЛӨӨЛ...