ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 25 СУРАГЧИД БНХАУ-ААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙДЫН НЭРЭМЖИТ ТЭТГЭЛЭГ ГАРДУУЛЛАА
Чингэлтэй дүүрэг гадаад харилцаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлсээр байна. Энэ хүрээнд дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн 25 сурагчид БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайдын яамны зүгээс тэтгэлэг гардуулах ёслолын арга хэмжээ боллоо. Арга хэмжээнд дүүргийн Засаг дарга Н.Мандуул, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжуань, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албаны дарга Б.Нацагдорж нар оролцсон юм.
Дүүргийн зүгээс “Чингэлтэйн боловсрол 2028” арга хэмжээг батлан хэрэгжүүлж байна. Мөн боловролын салбарын хөрөнгө оруулалтыг тэргүүлэх чиглэл болгон сургалтын орчныг сайжруулах, сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, багш, сурагчдын хөгжлийг дэмжих цогц арга хэмжээ хэрэгжүүлэн ажиллаж байна.
Онцлох мэдээ
-
Дээрх ерөнхий боловсролын 5 сургуульд суралцдаг ни...
2 жилийн өмнө
Тус аяны хүрээнд нийт 10 удаагийн аяллыг амжилттай...2 жилийн өмнө
Хуралдаанаар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлы...3 жилийн өмнө
Зөвлөлийн 2023 оны ээлжит хоёрдугаар хуралдаан хур...3 жилийн өмнө
Өнөөдөр /2023.04.06/ Нийслэлийн Чингэлтэй дүүргийн...3 жилийн өмнө
Сүүлд нэмэгдсэн мэдээ
НИЙГЭМ, ЦАХИМ БОДЛОГЫН ХӨГЖЛИЙН ХОРОО ХУРАЛДЛАА 20...
“ХҮҮХЭД, ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖИЛ, ХАМГААЛАЛ–2028” АРГА...
“САЙН ЭЦЭГ, ЭХ” СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛА...
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 1000 ХҮҮХЭД ЧУУЛЛАА




