ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 37, 50 ДУГААР СУРГУУЛИЙН САЙН ЗАГВАРААР УЛСЫН ХЭМЖЭЭНД 14 СУРГУУЛЬД ШҮДНИЙ ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛНЭ
ЖАЙКА олон улсын байгууллагын санхүүжилтээр Япон Улсын Эрүүл хотуудыг дэмжигч ашгийн бус байгууллагатай хамтран Чингэлтэй дүүрэг “Загвар сургууль дээр шүдний үзлэг тогтолцоог нэвтрүүлэх” төсөл хэрэгжүүлсэн. Үүнд дүүргийн 37, 50 дугаар сургуулийг хамруулан 2022-2025 онд төслийг хэрэгжүүлсэн юм. Энэхүү шүдний үзлэгийн тогтолцоог загвар хоёр сургууль дээр бий болгох, шүдний цоорлоос сэргийлэх төсөл амжилттай хэрэгжиж, эдгээр сургуулийн загвараар улсын хэмжээнд 14 сургуульд шүдний төсөл хэрэгжүүлэхээр болжээ.
Тодруулбал, Япон Улсын Эрүүл хотуудыг дэмжигч байгууллага, Олон улсын Эрүүл хотуудын холбооны Монгол дахь сүлжээнээс Улаанбаатар хот болон орон нутгийн төрийн өмчийн бүх сургуулийн сурагчдад зориулсан сургуулийн шүдний үзлэг болон шүд цоорлоос урьдчилан сэргийлэх фторжуулсан ам зайлах уусмалын хэрэглээг нэвтрүүлэх төслийг хэрэгжүүлэх юм.
Төслийн зөвлөлдөх уулзалт болж, дүүргийн иргэдийн Төлөөөлөгчдийн Хурлын Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Б.Нацагдорж, Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн дарга Л.Баярмаа, 37 дугаар сургуулийн захирал З.Тунгалаг, 50 дугаар сургуулийн захирал Б.Амар, Чингэлтэй нэгдсэн эмнэлгийн Шүдний их эмч Х.Солонго нар оролцож талархлын мэндчилгээ дэвшүүлэхийн зэрэгцээ төслийг хэрэгжүүлсэн сайн туршлагаасаа хуваалцсан юм.
Энэ үеэр дүүргийн иргэдийн Төлөөөлөгчдийн Хурлын Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Б.Нацагдорж “Энэ төсөл маань өргөжиж, зөвхөн Чингэлтэй дүүргийн хоёр сургуулийн сурагчдын амны хөндийн эрүүл мэндийн асуудал бус нийт Монгол хүүхдийн эрүүл мэндийн асуудлыг анхаарах түвшинд хэрэгжиж байгаад баяртай байна” гэлээ.
Энэхүү төсөл нь гурван жилийн хугацаанд хэрэгжиж, есөн дүүрэг, Дархан, Эрдэнэт, Сайншанд, Алтай, Чойбалсан хотын төрийн өмчит 14 сургуулийн 9000 гаруй хүүхдийг хамруулахаар төлөвлөжээ.
Онцлох мэдээ
-
Дээрх ерөнхий боловсролын 5 сургуульд суралцдаг ни...
2 жилийн өмнө
Тус аяны хүрээнд нийт 10 удаагийн аяллыг амжилттай...2 жилийн өмнө
Хуралдаанаар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлы...2 жилийн өмнө
Зөвлөлийн 2023 оны ээлжит хоёрдугаар хуралдаан хур...2 жилийн өмнө
Өнөөдөр /2023.04.06/ Нийслэлийн Чингэлтэй дүүргийн...2 жилийн өмнө
Сүүлд нэмэгдсэн мэдээ
НИЙГЭМ, ЦАХИМ БОДЛОГЫН ХӨГЖЛИЙН ХОРОО ХУРАЛДЛАА
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 23 ДУГААР СУРГУУЛИЙН УСАН БАССЕ...
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж...
САР ШИНИЙН БАЯРЫГ ТОХИОЛДУУЛАН ШАГНАЛ ГАРДУУЛЛАА




