ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН
ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Card image cap

Чингэлтэй дүүргийн боловсролын салбарын удирдах ажилтнууд шинэ хичээлийн жилийн зорилтоо тодорхойллоо

Шинэ хичээлийн жилийн бэлтгэл ажлын хүрээнд Чингэлтэй дүүргийн боловсролын салбарын удирдах ажилтнуудын нэгдсэн уулзалт боллоо.

Уулзалтаар ерөнхий боловсролын сургуулиудын захирлууд 2025–2026 оны хичээлийн жилд хийж хэрэгжүүлсэн ажлын тайлангаа танилцуулсан юм. Мөн сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын байгууллагуудын 2026–2027 оны хичээлийн жилийн зорилго, зорилтыг тодорхойлж, өнгөрсөн хугацааны амжилт, туршлага, арга зүйн ололтоо хэлэлцэн, тулгамдаж буй асуудлуудаар санал солилцов.

Энэ үеэр Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Т.Уламбаяр “Чингэлтэйн боловсрол-2028” хөтөлбөрийн хүрээнд хэрэгжиж буй онцлох ажлуудыг дурдлаа. Тэрбээр, “Дүүргийн зүгээс НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран ерөнхий боловсролын 57 дугаар сургуульд хэрэгжүүлж буй 'Ногоон сургууль' төсөл нь сэргээгдэх эрчим хүч, ногоон хөгжлийн шийдлийг сургалтын орчинд нэвтрүүлсэн үндэсний жишиг загвар боллоо” хэмээн онцлов.

Түүнчлэн дүүргийн хэмжээнд боловсролын чанар, орчныг сайжруулах хүрээнд 2027 он гэхэд бүх сургуулийг бүрэн камержуулах, сургалтын хэрэглэгдэхүүнийг шинэчлэн 90 ширхэг ухаалаг самбар олгох болон сургууль, цэцэрлэгийн урсгал засварын ажлуудыг үе шаттайгаар хэрэгжүүлэхээ илэрхийллээ.

Сүүлд нэмэгдсэн мэдээ

Чингэлтэй дүүргийн боловсролын салбарын удирдах аж...

БНСУ-ын Сонгвон их сургуулийн төлөөлөгчдийг хүлээн...

ДҮҮРГИЙН БОЛОВСРОЛЫН САЛБАРЫН УДИРДАХ АЖИЛТНУУД ХИ...

БНТУ-ЫН "ТЭГ ХАЯГДАЛ САН"-ГИЙН ТӨЛӨӨЛӨГЧИД ЧИНГЭЛТ...