ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДИЙН АНХДУГААР ЧУУЛГА, УУЛЗАЛТ БОЛЛОО
Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн анхдугаар чуулга, уулзалтыг УИХ-ын гишүүн Н.Батсүмбэрэлийн ивээл дор зохион байгууллаа.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгэм дэх оролцоог нэмэгдүүлэх, хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, тэдэнд зориулсан эрүүл аюулгүй орчныг бүрдүүлэх, цаашдын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх нь энэхүү чуулга уулзалтын зорилго бөгөөд “Тэгш эрх, тэгш боломж” уриан дор зохион байгуулсан юм. Энэхүү чуулга, уулзалтад УИХ-ын гишүүн Н.Батсүмбэрэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Т.Уламбаяр, Засаг дарга Н.Мандуул, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч, 24 хорооны хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл тэргүүтэй 200 орчим хүн оролцлоо.
Дүүргээс хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн ажлуудын талаар дүүргийн ИТХ-ын Төлөөлөгч, Засаг даргын Орлогч Н.Бямбагэрэл, “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний талаар Чингэлтэй нэгдсэн эмнэлгийн дарга Х.Ганцэцэг, “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг зохицуулах нь” сэдвээр дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн дарга А.Сэрээтэр нар танилцуулсан бол оролцогчдын зүгээс боловсрол, эрүүл мэнд, нийгэм рүү чиглэсэн 10 гаруй санал, санаачилга гаргасан юм. Мөн энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Батсүмбэрэлийн санаачилгаар Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас Япон Улсын “Хүсэл мөрөөдлийн тэргэнцэр” сайн дурын байгууллагатай хамтран ажиллаж, 100 ширхэг тэргэнцрийг хүлээн авсан байдаг. Үүнээс эхний ээлжид 50 тэргэнцрийг тэргэнцэр нэн шаардлагатай иргэдэд гардуулан өглөө.
Чингэлтэй дүүргийн тухайд хөгжлийн бэрхшээлтэй 3843 иргэн бий. Үүний 536 нь хүүхэд, 3307 нь хөдөлмөрийн насныхан. Харин хөдөлмөрийн насны иргэдээс 249 нь хөдөлмөр эрхэлж байна. Дүүргийн зүгээс өнгөрсөн хугацаанд хөгжлийн бэрхшээлтэй иргэний эрүүл мэнд, хөдөлмөр эрхлэлт, хүүхдүүдийн сурах орчинд анхаарч ажилласаар ирсэн. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сурах орчин нөхцөлийг бүрдүүлэх хүрээнд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар дүүргийн 13 дугаар хороонд тусгай хэрэгцээт хүүхдийн цэцэрлэг барихаар газар чөлөөлөөд байна. Мөн өнгөрсөн хугацаанд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн халамж рүү түлхүү анхаарч байсан бол одоо тэдний манлайлал, идэвх оролцоонд илүү анхаарч ажиллахаа дүүргийн удирдлагуудын зүгээс мэдэгдлээ.
Онцлох мэдээ
-
Дээрх ерөнхий боловсролын 5 сургуульд суралцдаг ни...
2 жилийн өмнө
Тус аяны хүрээнд нийт 10 удаагийн аяллыг амжилттай...2 жилийн өмнө
Хуралдаанаар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлы...3 жилийн өмнө
Зөвлөлийн 2023 оны ээлжит хоёрдугаар хуралдаан хур...3 жилийн өмнө
Өнөөдөр /2023.04.06/ Нийслэлийн Чингэлтэй дүүргийн...3 жилийн өмнө
Сүүлд нэмэгдсэн мэдээ
НИЙГЭМ, ЦАХИМ БОДЛОГЫН ХӨГЖЛИЙН ХОРОО ХУРАЛДЛАА 20...
“ХҮҮХЭД, ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖИЛ, ХАМГААЛАЛ–2028” АРГА...
“САЙН ЭЦЭГ, ЭХ” СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛА...
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 1000 ХҮҮХЭД ЧУУЛЛАА




