Чингэлтэй Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Л.Ариунтуяа Америкийн Нэгдсэн Улсаас Монгол Улсад Суугаа Онц Бөгөөд Бүрэн Эрхт Элчин Сайд Майкл.С Клеческиг хүлээн авч уулзлаа
Өнөөдөр Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Л.Ариунтуяагийн урилгаар Америкийн Нэгдсэн Улсаас Монгол Улсад Суугаа Онц Бөгөөд Бүрэн Эрхт Элчин Сайд Майкл.С Клечески Чингэлтэй дүүрэгт зочилж дүүргийн удирдлагуудтай ажлын уулзалт хийлээ.Ажлын уулзалтад АНУ-ын Элчин сайдын яамны Олон нийттэй харилцах хэлтсийн дарга Роберт Тэйт, дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгч С.Амарбаясгалан, Д.Отгонбаатар, Б.Цогзолмаа, Б.Батхуяг, Хурлын Ажлын албаны дарга О.Батмөнх нар оролцов.Уулзалтын үеэр Элчин сайд Майкл С.Клечески Америкийн элчин сайдын яамнаас орон нутгийн төр захиргааны байгууллагатай хамтран хэрэгжүүлэх боломжтой төсөл хөтөлбөрүүд түүнчлэн дэд бүтцийг сайжруулах чиглэлээр хамтран хийж хэрэгжүүлэх санал санаачилгын талаар харилцан санал солилцлоо. Мөн дүүргийн шилдэг сурагчдыг “Сурагч солилцооны хөтөлбөр”-т хамруулах, дүүргийн жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжих зэрэг ажлууд дээр хамтран ажиллахаар тохиролцлоо.Уулзалтын дараа Элчин сайд Хүүхдийн номын өргөө, 19-р хорооны нутаг дэвсгэрт шинээр байгуулсан хөл бөмбөгийн талбай, Хайрхан хөгжлийн төвийн үйл ажиллагаатай танилцлаа.









Онцлох мэдээ
-
Дээрх ерөнхий боловсролын 5 сургуульд суралцдаг ни...
2 жилийн өмнө
Тус аяны хүрээнд нийт 10 удаагийн аяллыг амжилттай...2 жилийн өмнө
Хуралдаанаар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлы...2 жилийн өмнө
Зөвлөлийн 2023 оны ээлжит хоёрдугаар хуралдаан хур...2 жилийн өмнө
Өнөөдөр /2023.04.06/ Нийслэлийн Чингэлтэй дүүргийн...2 жилийн өмнө
Сүүлд нэмэгдсэн мэдээ
НИЙГЭМ, ЦАХИМ БОДЛОГЫН ХӨГЖЛИЙН ХОРОО ХУРАЛДЛАА
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 23 ДУГААР СУРГУУЛИЙН УСАН БАССЕ...
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж...
САР ШИНИЙН БАЯРЫГ ТОХИОЛДУУЛАН ШАГНАЛ ГАРДУУЛЛАА




