ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ХЭЛТСИЙН 2025 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАНГИЙН ХУРАЛ БОЛЛОО
Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 2025 оны үйл ажиллагааны тайлангийн хурал өнөөдөр зохион байгуулагдлаа. Хуралд дүүргийн ИТХ-ын дарга Т.Уламбаяр, Засаг дарга Н.Мандуул, Засаг даргын орлогч Н.Бямбагэрэл, Нийслэлийн Онцгой байдлын газрын Захиргааны удирдлагын хэлтсийн дарга, хурандаа Б.Баттулга, Онцгой байдлын хэлтсийн дарга, хурандаа Б.Батбилэг, Улаан Загалмайн хорооны дарга Н.Ганчимэг болон холбогдох төлөөлөгчид оролцож, алба хаагчдад мэндчилгээ дэвшүүлэв.
Тайлангийн хурлын үеэр ажил үйлсээрээ манлайлж, үр бүтээлтэй ажилласан шилдэг алба хаагчдыг төр, байгууллага, орон нутгийн шагналаар шагнан урамшууллаа. Мөн “Шилдэг мэргэжилтэн”, “Шилдэг салааны захирагч”, “Шилдэг тасгийн дарга”, “Шилдэг гал сөнөөгч”, “Шилдэг жолооч”, “Шилдэг шатны техникч” зэрэг номинациудаар шилдэг алба хаагчдыг тодруулж шагнав.
Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн нийт алба хаагчид та бүхэнд эрүүл энх, хийморь өөдөө, ажил үйлс нь амжилт бүтээлээр дүүрэн байхыг хүсье. 👨🚒🚒
Онцлох мэдээ
-
Дээрх ерөнхий боловсролын 5 сургуульд суралцдаг ни...
2 жилийн өмнө
Тус аяны хүрээнд нийт 10 удаагийн аяллыг амжилттай...2 жилийн өмнө
Хуралдаанаар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлы...3 жилийн өмнө
Зөвлөлийн 2023 оны ээлжит хоёрдугаар хуралдаан хур...3 жилийн өмнө
Өнөөдөр /2023.04.06/ Нийслэлийн Чингэлтэй дүүргийн...3 жилийн өмнө
Сүүлд нэмэгдсэн мэдээ
НИЙГЭМ, ЦАХИМ БОДЛОГЫН ХӨГЖЛИЙН ХОРОО ХУРАЛДЛАА 20...
“ХҮҮХЭД, ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖИЛ, ХАМГААЛАЛ–2028” АРГА...
“САЙН ЭЦЭГ, ЭХ” СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛА...
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 1000 ХҮҮХЭД ЧУУЛЛАА




