ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН НЭРЭМЖИТ "ӨСВӨРИЙН АВРАГЧ-2026" ДАДЛАГА, СУРГУУЛЬ БОЛЛОО
“Өсвөрийн аврагч” дадлага, сургууль долоо дахь жилдээ уламжлал болгон зохион байгуулагдаж байна. Энэхүү дадлагын гол зорилго нь хүүхэд, багачуудыг гамшгаас хамгаалах, эрсдэлгүй орчинд аж төрөх мэдлэг, чадварыг эзэмшүүлэх, чадавхжуулахад оршино.
Энэ жил "Гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын өдөр"-ийг угтаж дүүргийн Боловсролын хэлтэс, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс, Улаан загалмай хороотой хамтран зохион байгуулсан дүүргийн Засаг даргын нэрэмжит “Өсвөрийн аврагч-2026” дадлага, сургуульд ерөнхий боловсролын 13 сургуулийн 91 сурагч оролцлоо.
Тэд “Хайрхан Хөгжлийн Төв”-ийн хөл бөмбөгийн талбайд, багийн жагсаалын үзүүлэх тоглолт, мэдлэг сорих асуулт, хариулт, усанд осолдогчийг аврах, эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх, хүч, авхаалж самбаа сорих, химийн хордолтын цэг, гал унтраах цэг зэрэг төрлүүдээр өрсөлдсөн юм.
Тэмцээний нийлбэр дүнгээр “Тэргүүн байр"-т дүүргийн ерөнхий боловсролын 149 дүгээр сургуулийн “Хангарди” баг тодорлоо.
Онцлох мэдээ
-
Дээрх ерөнхий боловсролын 5 сургуульд суралцдаг ни...
3 жилийн өмнө
Тус аяны хүрээнд нийт 10 удаагийн аяллыг амжилттай...3 жилийн өмнө
Хуралдаанаар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлы...3 жилийн өмнө
Зөвлөлийн 2023 оны ээлжит хоёрдугаар хуралдаан хур...3 жилийн өмнө
Өнөөдөр /2023.04.06/ Нийслэлийн Чингэлтэй дүүргийн...3 жилийн өмнө
Сүүлд нэмэгдсэн мэдээ
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН НЭРЭМЖИТ "ӨСВӨРИЙН...
ЧИНГЭЛТЭЙН ЦОГЦОЛБОРТ 1500 МОД ТАРЬЖ УСАЛЛАА
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН З...
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭ...




