"ЧИНГЭЛТЭЙД ҮЙЛДВЭРЛЭВ" АРГА ХЭМЖЭЭНИЙ ХЭРЭГЖИЛТТЭЙ ТАНИЛЦЛАА
Үйлдвэрлэл үйлчилгээ, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хороо өргөтгөсөн хэлбэрээр хуралдаж, "Чингэлтэйд үйлдвэрлэв" арга хэмжээний хэрэгжилттэй танилцлаа.
Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч иргэдийн орлогыг нэмэгдүүлэх, үндэсний үйлдвэрлэлээ дэмжих, гадаад, дотоодын зах зээл дэх борлуулалтыг нэмэгдүүлэхэд чиглэсэн тодорхой ажлуудыг зохион байгуулсан юм. Үүнээс дурдвал, зөөврийн ажлын байрны дэмжлэгт хамрагдсан 128 түр ажлын байранд гэрээ хийн, бизнес эрхлэгчийг дэмжин ажилласан байна. Мөн “Хөгжлийн бэрхшээлтэй иргэний ажлын байрыг дэмжих” ажлын хүрээнд 41 төсөл ирснээс 23 иргэний төслийг сонгон шалгаруулж, “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан”-аас санхүүгийн дэмжлэг олгосон талаар танилцуулав.
Хуралдаанд оролцсон хорооны гишүүдийн саналаар тус асуудлыг дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит хуралдаанаар хэлэлцүүлэхийг дэмжлээ.
Онцлох мэдээ
-
Дээрх ерөнхий боловсролын 5 сургуульд суралцдаг ни...
2 жилийн өмнө
Тус аяны хүрээнд нийт 10 удаагийн аяллыг амжилттай...2 жилийн өмнө
Хуралдаанаар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлы...3 жилийн өмнө
Зөвлөлийн 2023 оны ээлжит хоёрдугаар хуралдаан хур...3 жилийн өмнө
Өнөөдөр /2023.04.06/ Нийслэлийн Чингэлтэй дүүргийн...3 жилийн өмнө
Сүүлд нэмэгдсэн мэдээ
НИЙГЭМ, ЦАХИМ БОДЛОГЫН ХӨГЖЛИЙН ХОРОО ХУРАЛДЛАА 20...
“ХҮҮХЭД, ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖИЛ, ХАМГААЛАЛ–2028” АРГА...
“САЙН ЭЦЭГ, ЭХ” СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛА...
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 1000 ХҮҮХЭД ЧУУЛЛАА




