ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН
ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Card image cap

ДҮҮРГИЙН 2025 ОНЫ ТӨСӨВТ НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЭВ

Нийслэлийн ️ Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төсөв санхүү, эдийн засгийн хөгжлийн хороо өргөтгөсөн хэлбэрээр хуралдаж, дүүргийн 2025 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэв.

Дүүргийн төсөв татварын болон татварын бус гэсэн хоёр төрлийн орлогоос бүрддэг. Орлогыг тодотголоор тодорхой хэмжээгээр нэмэгдүүлж, боловсруулсан байна. Ингэхдээ дүүргийн төсөвт байгууллагуудын өөрийн орлогыг 160 гаруй сая төгрөгөөр нэмэгдүүлжээ.

Төсвийн тодотголоор зөвхөн зураг төсөвтэй ажлуудыг нэмж тусгадаг. Гэвч зарим ажлууд зураг төсөвгүй байсан тул хасах саналыг хурлын хорооны гишүүдийн зүгээс гаргасан юм. Мөн сургууль болон орон сууцны барилгын дээврийг засахад ижил талбайтай хэрнээ засварлах үнийн дүн зөрүүтэй байгааг төсөв боловсруулагчдаас тодруулав. Энэ нь сургууль болон орон сууцны барилгын онцлогоос хамаардаг бөгөөд инженерүүдийн гаргасан зураг төсөвд үндэслэдэг гэж тайлбарлалаа.

Түүнчлэн дэд бүтцийн чиглэлийн хөрөнгө оруулалтууд дүүрэгт түлхүү өрнөхөөр төсвийг боловсруулжээ. Үүнээс 14-р хороонд зургаан байршилд, инженерийн дулаан хангамжийн сүлжээнд холбох, гурван байршилд шинэ концепцоор гудамж тохижуулах, дүүргийн өөрийн брэндбүүк бүхий тохижилттой тоглоомийн талбайтай болох зэргийг Төлөвлөлт гүйцэтгэлийн удирдлагын хэлтсээс танилцуулсан юм.

Хорооны гишүүд хэлэлцсэн асуудлаар найман санал, дүгнэлт гарган дүүргийн Засаг даргын Тамгын газарт хүргүүлэв.

Сүүлд нэмэгдсэн мэдээ

НИЙГЭМ, ЦАХИМ БОДЛОГЫН ХӨГЖЛИЙН ХОРОО ХУРАЛДЛАА

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 23 ДУГААР СУРГУУЛИЙН УСАН БАССЕ...

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж...

САР ШИНИЙН БАЯРЫГ ТОХИОЛДУУЛАН ШАГНАЛ ГАРДУУЛЛАА