ДҮҮРГИЙН 2026 ОНЫ ТӨСВИЙН ТӨСЛИЙГ БОЛОВСРУУЛАХДАА ҮНДСЭН 6 ЧИГЛЭЛ БАРИМТАЛЖЭЭ
Дүүргийн 2026 оны төсвийн төслийг Төсөв санхүү, эдийн засгийн хөгжлийн хороогоор хэлэлцлээ. Дүүргийн ирэх оны төсвийн төслийг боловсруулахдаа үндсэн зургаан чиглэлийг баримталсан байна. Тухайлбал, өмнөх онуудад эхлүүлсэн бүтээн байгуулалтын төсөл арга хэмжээг үргэлжлүүлэх, дулааны эх үүсвэрийг шинэчлэх, зам, замын байгууламж, авто замын аюулгүй байдлыг сайжруулах, боловсрол, эрүүл мэндийн байгууллагын аюулгүй орчныг нэмэгдүүлэх, ахмад настан, хүүхэд, залуучууд зэрэг бүлэг тус бүрд чиглэсэн бодлогын арга хэмжээг хээргжүүлэх, ногоон байгууламж, тохижилтыг нэмэгдүүлэх гэсэн үндсэн чиглэлд бодлого баримталжээ.
Төсвийн орлогыг энэ оноос 80.9 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж тооцсон байна. Ингэхдээ хог хаядлын хураамж, харьяа байгууллагуудын төсөвт төвлөрүүлэх орлого гэх мэт зарим орлогыг нэмэгдүүлж тооцжээ. Хуралдаанд оролцсон Төлөөлөгчдийн зүгээс нэг талаас төсвийн орлогыг нэмэгдүүлж, боловсруулаад байдаг. Нөгөө талаас жил бүрийн орлого бүрдүүлэлт маш хүндрэлтэй болж байгаа. Учир нь Чингэлтэй дүүрэгт дахин төлөвлөлт эрчимтэй өрнөж, олон мянган айл, аж ахуйн нэгж газар чөлөөлж нүүж байна. Энэ нь нэг талдаа дэвшилттэй боловч нөгөө талдаа татварын орлого бүрдүүлэлтэд сөрөг нөлөөлж байгаа нь бодит үнэн гэлээ. Мөн жилийн жилд татварын орлого бүрдүүлэлт хамгийн бэрхшээлтэй байдаг. Тиймээс энэ жилээс татварын бааз сууриа нэмэх хэрэгтэй. Татварын хэмжээг биш, бааз суурийг нэмэгдүүлэх буюу татвар төлдөггүй томоохон зах, худалдааны төвүүдээс татвар авдаг болох нь чухал. Өөрөөр хэлбэл, татвар төлж байгаа хүмүүст ачаалал нэмэх биш, татвар төлөхгүй байгаа хүмүүсийг татвар төлдөг болгоход чиглэж ажиллах нь чухал гэдгийг сануулав.
Төсвийн төслийг боловсруулах явцад иргэдэд нээлттэй танилцуулж, санал авах процесс өрнөдөг. Энэ хүрээнд иргэдээс мөн 6 төрлийн санал ихэвчлэн ирсэн байна. Үүнд, сургууль, цэцэрлэг орчмын тохижилтыг сайжруулж, аюулгүй байдлыг хангах, нийтийн тээврийн хүртээмж, үерийн далан, шугам, суваг, шуудуу, явган болон дугуйн замыг нэмэгдүүлэх, орон сууцны дээвэр, фасад засварыг хийх гэсэн санал түлхүү гаргажээ. Харин зарим Төлөөлөгчдийн зүгээс он дамнан хэрэгжих дээвэр, фасадны ажил төсвийн төсөлд орж ирээгүй байгаа шалтгааныг тодруулахад “Нийслэлийн хэмжээнд хийгдэх орон сууцны дээвэр, фасадны ажлыг нийслэлийн төсөвт нэгтгэн оруулж байгаа учир дүүргийн төсөвт тусгагдаагүй гэсэн юм. Уг ажилд нийслэлийн төсөвт 40 тэрбум төгрөг төсөвлөжээ. Чингэлтэй дүүргийн тухайд 10 гаруй байрны фасад, дээврийг засах саналаа хүргүүлсэн байна. Мөн ирэх онд гадаад, дотоодын улс төр, эдийн засгийн нөхцөл байдлаас шалтгаалан манай улсад төдийгүй улсад эдийн засаг хүндрэх прогноз буй. Тиймээс төсвийн зардал, санхүүжилтээ зөв төлөвлөн оруулахыг мөн Төлөөлөгчид хэлж байлаа.
Онцлох мэдээ
-
Дээрх ерөнхий боловсролын 5 сургуульд суралцдаг ни...
2 жилийн өмнө
Тус аяны хүрээнд нийт 10 удаагийн аяллыг амжилттай...2 жилийн өмнө
Хуралдаанаар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлы...3 жилийн өмнө
Зөвлөлийн 2023 оны ээлжит хоёрдугаар хуралдаан хур...3 жилийн өмнө
Өнөөдөр /2023.04.06/ Нийслэлийн Чингэлтэй дүүргийн...3 жилийн өмнө
Сүүлд нэмэгдсэн мэдээ
НИЙГЭМ, ЦАХИМ БОДЛОГЫН ХӨГЖЛИЙН ХОРОО ХУРАЛДЛАА 20...
“ХҮҮХЭД, ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖИЛ, ХАМГААЛАЛ–2028” АРГА...
“САЙН ЭЦЭГ, ЭХ” СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛА...
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 1000 ХҮҮХЭД ЧУУЛЛАА




