ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН
ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Card image cap

ДҮҮРГИЙН ЦАГДААГИЙН ГАЗАР, ЗАМЫН ЦАГДААГИЙН ХЭЛТЭС, ТЕЛЕ КАМЕРЫН ХЯНАЛТЫН ДЭД ТӨВД АЖИЛЛАЛАА

Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Эрх зүй, нутгийн удирдлагын хөгжлийн хороо төлөвлөгөөт ажлын хүрээнд дүүргийн Цагдаагийн газар, Замын цагдаагийн хэлтэс, Теле камерын хяналтын дэд төвд ажиллалаа.
Энэ үеэр холбогдох албан тушаалтнууд байгууллагуудын өдөр тутмын үйл ажиллагаа, хэрэгжүүлж буй ажил, цаашдын зорилт, чиглэлийн талаар танилцуулга мэдээлэл өгч, хорооны гишүүдтэй санал солилцов.
Цагдаагийн байгууллагаас гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, иргэдийн аюулгүй байдлыг хангах ажлын талаар мэдээлэл өгсөн бол Замын цагдаагийн хэлтсээс зам тээврийн осол, зөрчлийг бууруулах, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлээр хэрэгжүүлж буй ажлуудаа танилцууллаа.
Мөн Теле камерын хяналтын дэд төвийн үйл ажиллагаатай танилцах үеэр орчин үеийн дэвшилтэт технологид суурилсан хяналтын системийн ашиглалт, үр нөлөө, цаашдын хөгжлийн боломжийн талаар мэдээлэл солилцож, байгууллагуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх, уялдаа холбоог сайжруулах чиглэлээр холбогдох үүрэг, чиглэл өглөө.

Сүүлд нэмэгдсэн мэдээ

ХҮНИЙ ЭРХ, ЁС ЗҮЙ, ӨРГӨДЛИЙН ХОРОО ХОЁРДУГААР ХУРА...

АРИУН ЦЭВРИЙН БАЙГУУЛАМЖИЙН ШИНЭЧЛЭЛЭЭР ХӨРС, УСНЫ...

ЯПОН УЛСЫН ЯЙЗҮ ХОТЫН ТӨЛӨӨЛӨГЧИД ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ...

“Бодлогын уулзалт”-аар “Сэлбэ хот” төслийн явцыг т...