ДҮҮРГИЙН ЭРТ ИЛРҮҮЛЭГ ОНОШИЛГООНЫ ТӨВИЙГ НЭЭЛЭЭ
Чингэлтэй дүүргийн Эрт илрүүлэг оношилгооны төвийн нээлтийн үйл ажиллагаа боллоо. Тус төв нь хоёр давхар барилга бөгөөд нийт 1431.6 ам метр талбайтай. Барилгын дотоод зохион байгуулалтыг Хонгконг, Сингапурын эмнэлгийн жишээн дээр тулгуурлан хийсэн. Нэг, хоёрдугаар давхартаа үндсэн эрт илрүүлгийн шинжилгээнүүдээ хийнэ. 2025 оны хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжтэй. Иргэдэд ерөнхий шинжилгээ, хавдар, бамбай, дотор, хүүхдийн гэх мэт 20 багц шинжилгээг хийхээр төлөвлөсөн байна. Цаашдаа энэ шинжилгээний багцыг нэмэгдүүлэн ажиллана гэдгээ Чингэлтэй нэгдсэн эмнэлгийн дарга Х.Ганцэцэг хэллээ.
“Энэхүү төвийг дүүргийн 14 хороо буюу 5 буудалд барьж, ашиглалтад оруулж байгаа нь онцлог бөгөөд “20 минутын хот” концепцтэй уялдуулж байгаа хэлбэр. Чингэлтэй дүүргийн 14, 18 хороонд дахин төлөвлөлт эрчимтэй хийгдэж буй. Өнөөдрийн байдлаар 18 хороонд газар чөлөөлөлт 80 хувьтай байна. Ирэх онд 14 хороонд газар чөлөөлөлт энэ хэмжээнд үргэлжилнэ” гэж УИХ-ын гишүүн Н.Батсүмбэрэл онцлов.
Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Т.Уламбаяр “Чингэлтэй дүүрэг эрүүл мэндийн салбарыг тэргүүлэх чиглэлээ болгон ажилладаг. 2025 онд бид дүүргийнхээ эмнэлгийн өргөтгөл барьсан. Дулааны шугамын асуудлыг шийдэж, удахгүй ашиглалтад оруулна. Мөн дүүргийн нэгдсэн эмнэлэгтээ тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, нэн шаардлагатай тоног төхөөрөмжийн хамгийн сүүлийн үеийн загварыг авч ашиглаж байна. Нийгмийн эрүүл мэндийн тулгуур ойлголтын нэг эрт илрүүлэг оношилгооны дагнасан төвтэй болж байгаа нь энэ салбарын бас нэгэн ахиц юм” гэлээ.
НИТХ-ын Төлөөлөгч Л.Ариунтуяа “Чингэлтэй дүүрэг 24 хороотой үүний 70 гаруй хувь нь гэр хороолол. Эдгээр иргэд маань “Сонгодо”, “Интермэд” зэрэг эмнэлгээс авдаг үйлчилгээг гэрийнхээ хаяанаас авах боломж ийнхүү бүрдлээ” гэв.
Харин тус төвийн дарга дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч, Анагаах ухааны доктор А.Ганбаатар “Түргэн, шуурхай үйлчилгээ үзүүлэхэд энэхүү төвийнхөө үйл ажиллагааг чиглүүлнэ. Манай төв үйл ажиллагаагаа явуулж эхэлснээр дүүрэгт тодорхой хэмжээнд өвчлөл буурна гэж харж байна” гэсэн юм.
Эрт илрүүлэг оношилгооны төвийг 2023 оны 9 дүгээр сараас барьж эхэлсэн бөгөөд дэд бүтэцтэйгээ нийт өртөг 6.4 тэрбум төгрөг. Барилгын ажлыг “Монхауз” ХХК, дулаан, цахилгааны ажлыг “Эс энд Эй трейд” ХХК гүйцэтгэлээ.
Онцлох мэдээ
-
Дээрх ерөнхий боловсролын 5 сургуульд суралцдаг ни...
2 жилийн өмнө
Тус аяны хүрээнд нийт 10 удаагийн аяллыг амжилттай...2 жилийн өмнө
Хуралдаанаар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлы...3 жилийн өмнө
Зөвлөлийн 2023 оны ээлжит хоёрдугаар хуралдаан хур...3 жилийн өмнө
Өнөөдөр /2023.04.06/ Нийслэлийн Чингэлтэй дүүргийн...3 жилийн өмнө
Сүүлд нэмэгдсэн мэдээ
НИЙГЭМ, ЦАХИМ БОДЛОГЫН ХӨГЖЛИЙН ХОРОО ХУРАЛДЛАА 20...
“ХҮҮХЭД, ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖИЛ, ХАМГААЛАЛ–2028” АРГА...
“САЙН ЭЦЭГ, ЭХ” СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛА...
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 1000 ХҮҮХЭД ЧУУЛЛАА




