ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН
ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Card image cap

ДҮҮРГИЙН ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЗОХИЦУУЛАХ САЛБАР ЗӨВЛӨЛИЙН IV ХУРАЛДААН БОЛЛОО

 
Чингэлтэй дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дөрөвдүгээр хуралдаан өнөөдөр болж, таван асуудлыг хэлэлцлээ. Хуралдаанаар дүүргийн нутаг дэвсгэрийн нийгмийн хэв журмыг хангах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хэрэгжүүлж буй ажлуудын үр дүнг хэлэлцэж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцов.
Мөн нийгмийн хэв журам сахиулахад идэвх санаачилга гарган ажилласан хороодын “Шилдэг гудамж, байрны нийтийн эргүүл”-ийг шалгаруулах болзолт уралдаан зохион байгуулах, дэмжлэг үзүүлэх асуудлыг хэлэлцэж холбогдох шийдвэрийг гаргалаа.
Түүнчлэн дүүргийн 1–24 дүгээр хороодын хэмжээнд гэр бүл, хүүхдийн эсрэг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, эрт шатанд илрүүлэх, таслан зогсоох, хохирогчийг нөхөн сэргээхэд чиглэсэн цогц үйлчилгээ үзүүлдэг “Шилдэг хамтарсан баг” шалгаруулах болзолт уралдаан зохион байгуулах асуудлыг хэлэлцэн баталлаа.
Хуралдааны төгсгөлд хэлэлцсэн асуудлуудтай холбогдуулан холбогдох тогтоол, шийдвэрүүдийг гаргав.

Сүүлд нэмэгдсэн мэдээ

ХҮНИЙ ЭРХ, ЁС ЗҮЙ, ӨРГӨДЛИЙН ХОРОО ХОЁРДУГААР ХУРА...

АРИУН ЦЭВРИЙН БАЙГУУЛАМЖИЙН ШИНЭЧЛЭЛЭЭР ХӨРС, УСНЫ...

ЯПОН УЛСЫН ЯЙЗҮ ХОТЫН ТӨЛӨӨЛӨГЧИД ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ...

“Бодлогын уулзалт”-аар “Сэлбэ хот” төслийн явцыг т...