ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН
ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Card image cap

ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН АЖЛЫН АЛБА ТАЙЛАНГИЙН ХУРЛАА ХИЙЛЭЭ

Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албаны тайлангийн хурал боллоо. Хуралд дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Т.Уламбаяр, Ажлын албаны дарга Б.Нацагдорж нар энэ оноо дүгнэн, баталан тогтоол, шийдвэр, хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөр, бүтээн байгуулалтын талаар танилцууллаа.

Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 2025 ондоо зургаан удаа хуралдаж, 27 тогтоол, шийдвэр баталсан. Мөн “Төлөөлөгч тойрогтоо” арга хэмжээний хүрээнд дүүргийн 2024-2028 оны бодлого, үйл ажиллагааг иргэдэд тайлбарлан таниулж, санал, хүсэлтийг сонслоо. Дүүргийн өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангуулах улс, нийслэл, дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийх бүтээн байгуулалтын явцтай танилцах хүрээнд 1-24 дүгээр хороо, ерөнхий боловсролын сургууль, сургуулийн өмнөх боловсролын байгууллага, өрхийн эрүүл мэндийн төв зэрэг 86 байгууллагаас гарсан 297 санал хүсэлтийг авч, хэрэгжилтийг ханган ажиллуулж байна. Түүнчлэн Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, тогтвортой хөгжлийн үзэл баримтлал, нийслэл, дүүргийн бодлого, зорилт түүний хэрэгжилтийн явц, үр дүнг дүүргийн Төлөөлөгч, удирдлагуудад таниулах 12 удаагийн “Бодлогын уулзалт” зохион байгуулав.

Иргэний оролцоог хангах чиглэлээр хууль сурталчлах, сургалт, уулзалт хэлэлцүүлэг зэрэг 34 удаагийн арга хэмжээ зохион байгуулж, 10 мянга орчим иргэнийг хамрууллаа.

Мөн гадаад, дотоод харилцаа, хамтын ажиллагаагаа өргөжүүүлж, 23 удаагийн уулзалт, яриа хийж, шинээр хоёр байгууллагатай хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа. Ингэснээр Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 6 улсын 25 хот, дүүрэгтэй харилцаа, холбоо тогтоож, хамтын ажиллагаатай ажиллаж байна.

Түүнчлэн дүүргийн Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комисс, Гамшгийн эрсдэлийг бууруулах Чингэлтэй дүүргийн зөвлөл, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл нь харьяалах чиг үүргийнхээ хүрээнд 2025 оны төлөвлөгөөг батлуулан хэрэгжилтийг хангаж ажиллав.

Сүүлд нэмэгдсэн мэдээ

НИЙГЭМ, ЦАХИМ БОДЛОГЫН ХӨГЖЛИЙН ХОРОО ХУРАЛДЛАА 20...

“ХҮҮХЭД, ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖИЛ, ХАМГААЛАЛ–2028” АРГА...

“САЙН ЭЦЭГ, ЭХ” СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛА...

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 1000 ХҮҮХЭД ЧУУЛЛАА