ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН
ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Card image cap

​ДҮҮРГИЙН САЛБАР ЗӨВЛӨЛӨӨС ЦАГДААГИЙН АЛБА ХААГЧДАД ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙН ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЛЭЭ

Чингэлтэй дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс дүүрэг дэх Цагдаагийн 1, 2 дугаар хэлтэс, Замын цагдаагийн хэлтэст  гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд хэрэгцээ шаардлагатай 78 сая төгрөгийн үнэ бүхий тоног төхөөрөмж, тусгай хэрэгслэлийн  дэмжлэг үзүүлж,  арваннэгдүгээр сарын 8-ны өдөр гардуулж, хүлээлгэн өгөв.
Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга бөгөөд дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга Д.Бат-Эрдэнэ манай дүүргийн удирдлагуудын зүгээс дүүргийнхээ 170 гаруй мянган иргэдийнхээ эрүүл аюулгүй, амар тайван амьдрах орчин нөхцлийг бүрдүүлэх тал дээр анхаарч олон ажлуудыг шат дараатайгаар хэрэгжүүлж ирсэн. Цаашид ч ажилчдын ажиллах орчин, нөхцлийг сайжруулах тал дээр анхаарч дэмжин ажиллах болно, гээд иргэдийнхээ аюулгүй байдлыг хангаж ажиллахад хүчин зүтгэж байгаа алба хаагчдын ажилд нь амжилт хүслээ. 

Сүүлд нэмэгдсэн мэдээ

НИЙГЭМ, ЦАХИМ БОДЛОГЫН ХӨГЖЛИЙН ХОРОО ХУРАЛДЛАА

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 23 ДУГААР СУРГУУЛИЙН УСАН БАССЕ...

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж...

САР ШИНИЙН БАЯРЫГ ТОХИОЛДУУЛАН ШАГНАЛ ГАРДУУЛЛАА