ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН
ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Card image cap

ДҮҮРГИЙН ШҮҮХ ШИНЖИЛГЭЭНИЙ ХЭЛТСИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ӨРГӨЖИЖ, ХҮЧИН ЧАДАЛ НЭМЭГДЭЖ БАЙНА

Дүүргийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинэ байр хүлээлцэх арга хэмжээ өнөөдөр боллоо. Өөрөөр хэлбэл, дүүргийн дөрөвдүгээр хорооны хуучин барилгын хоёр давхарт стандартад нийцсэн иж бүрэн засвар хийж, Шүүх шинжилгээний хэлтэс байрлахаар болсон юм. Ингэснээр үйл ажиллагаа тогтворжиж, хүчин чадал улам нэмэгдэж байгааг тус хэлтсийн дарга Ж.Тамир онцоллоо.

Чингэлтэй дүүргийн Шүүх шинжилгээний хэлтэс нь бие даасан хараат бус үйл ажиллагаа явуулах, материаллаг баазыг бэхжүүлж, лабораториудыг байгуулснаар гарын мөр, баримт бичиг, хүний дүр төрх, мөр судлал, шүүх эмнэлэг, сэтгэцийн зэрэг долоон төрлийн 22 шинжилгээ хийх нөхцөл бүрдэж байна. Мөн сүүлийн жилүүдэд тус хэлтсийн үйл ажиллагаа өргөжиж, хийх шинжилгээ, илрүүлсэн гэмт хэрэг өсөж байгаа юм. Тодруулбал, өнгөрсөн онд тус хэлтсийн хийсэн шинжилгээг өмнөх оныхтой нь харьцуулахад 190 хувиар нэмэгдсэн бол гэмт хэргийн илрүүлэлт 24.1 хувиар нэмэгджээ.

Сүүлд нэмэгдсэн мэдээ

НИЙГЭМ, ЦАХИМ БОДЛОГЫН ХӨГЖЛИЙН ХОРОО ХУРАЛДЛАА

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 23 ДУГААР СУРГУУЛИЙН УСАН БАССЕ...

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж...

САР ШИНИЙН БАЯРЫГ ТОХИОЛДУУЛАН ШАГНАЛ ГАРДУУЛЛАА