ДҮҮРГИЙН ШИЛДЭГ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙГ ШАЛГАРУУЛЛАА
Чингэлтэй дүүргийн шилдэг эмэгтэй шалгаруулах хүндэтгэлийн арга хэмжээг хоёр дахь жилдээ зохион байгууллаа. Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэдэх “Эмэгтэйчүүдийн зөвлөл”-өөс санаачлан дүүргийн боловсрол, эрүүл мэнд, спорт, соёл урлаг, хүмүүнлэгийн болон бизнесийн салбар дахь манлайлагч эмэгтэйчүүдийн ажлын сайн туршлага, үйл хэргийг олон нийтэд сурталчлан таниулж, алдаршуулах, харилцан туршлага солилцож, хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор энэхүү арга хэмжээг зохион байгуулдаг юм.
Энэ жил салбар салбарын 62 эмэгтэй өрсөлдөж, нэрээ дэвшүүлснээс дараах эмэгтэйчүүд шалгарлаа.
Хууль сахиулагч эмэгтэй- Онцгой байдлын хэлтсийн Гамшгийн эрсдэлийн удирдлага, үнэлгээ, дотоод ажил хариуцсан мэргэжилтэн Ч.Мөнгөнсарнай
Шилдэг ЖДҮ эрхлэгч эмэгтэй- “Бортуа” брэндийн үүсгэн байгуулагч Б.Балжинням
Үйлчилгээний салбарын шилдэг эмэгтэй - Чингэлтэй дүүргийн ТҮК-ийн зам талбайн үйлчлэгч Д.Болормаа
Залуу үеийг үлгэрлэн дуурайлал болсон эмэгтэй- МҮОНРТ-ийн нэвтрүүлэгч Б.Гантигмаа
Эрүүл мэндийн салбарын шилдэг эмэгтэй- Чингэлтэй нэгдсэн эмнэлгийн Нийгмийн эрүүл мэндийн албанд хөтөлбөр арга хэмжээ хариуцсан зохицуулагч Ө.Ариунаа
Соёл урлагийн салбарын шилдэг эмэгтэй - “Ялгуун” дугуйлангийн үүсгэн байгуулагч С.Алтанцэцэг
Спортын салбарын шилдэг эмэгтэй- Бүжгийн спортын улсын аварга, Бүжгийн спортын нэгдүгээр зэрэгтэй Я.Мөнхбаяр
Хүмүүнлэгийн салбарын шилдэг эмэгтэй- “Онги хунт трейд” ХХК-ийн захирал Ц.Билгүүндарь
Боловсролын салбарын шилдэг эмэгтэй- Нийслэлийн 280-р цэцэрлэгийн эрхлэгч Л. Батчимэг нар манлайлагч эмэгтэйгээр тодорч, шагналаа гардан авсан юм.
Онцлох мэдээ
-
Дээрх ерөнхий боловсролын 5 сургуульд суралцдаг ни...
2 жилийн өмнө
Тус аяны хүрээнд нийт 10 удаагийн аяллыг амжилттай...2 жилийн өмнө
Хуралдаанаар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлы...3 жилийн өмнө
Зөвлөлийн 2023 оны ээлжит хоёрдугаар хуралдаан хур...3 жилийн өмнө
Өнөөдөр /2023.04.06/ Нийслэлийн Чингэлтэй дүүргийн...3 жилийн өмнө
Сүүлд нэмэгдсэн мэдээ
НИЙГЭМ, ЦАХИМ БОДЛОГЫН ХӨГЖЛИЙН ХОРОО ХУРАЛДЛАА 20...
“ХҮҮХЭД, ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖИЛ, ХАМГААЛАЛ–2028” АРГА...
“САЙН ЭЦЭГ, ЭХ” СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛА...
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 1000 ХҮҮХЭД ЧУУЛЛАА




