ДҮҮРГИЙН ТӨЛӨВЛӨЛТ, ДЭД БҮТЦИЙГ САЙЖРУУЛАХАД ТУРКИЙН ТУРШЛАГА, ДЭВШИЛТЭТ ТЕХНОЛОГИЙГ НЭВТРҮҮЛЭХ ТАЛААР САНАЛ СОЛИЛЦЛОО
Чингэлтэй дүүрэг гадаад харилцаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлж, албан уулзалтуудаа үргэлжлүүлсээр байна. Өнөөдөр дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Т.Уламбаяр, Засаг дарга Н.Мандуул нар Бүгд найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн Эрхт Элчин сайд Башак Гэнч Юксэлтэй уулзлаа.

Чингэлтэй дүүрэг нь БНТУ-ын Анкара хотын Синжан, Истанбул хотын Пендик дүүрэг, Түрэг Үндэстнүүдийн Дэлхийн Холбоотой хамтын ажиллагаатай ажилладаг. Цаашлаад энэхүү хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар уулзалтын үеэр хоёр тал хэлэлцсэн юм. Дүүргийн зүгээс хот төлөвлөлт, дэд бүтцийн хөгжлийг сайжруулахад Туркийн туршлага, дэвшилтэт технологийг нэвтрүүлэх боломжийн тухай хэд хэдэн санал тавьсан юм.

Тухайлбал, Турк Улсын хот төлөвлөлтийн шилдэг туршлагыг Чингэлтэй дүүрэгт нутагшуулах, ухаалаг хотын шийдэл, газар ашиглалт, ногоон байгууламжийн зөв төлөвлөлтийн талаар хамтран ажиллах санал тавив. Мөн Чингэлтэй дүүргийн ус, дулаан, цахилгаан хангамжийн дэд бүтцийг сайжруулах чиглэлээр Турк Улсаас мэргэжлийн зөвлөгөө, техникийн туслалцаа авах, эрчим хүчний хэмнэлт, сэргээгдэх эрчим хүчний шийдлүүд, хог хаягдлыг ангилах, дахин боловсруулахад туршлага судалж, тохиромжтой шийдэл арга зүйн зөвлөгөө авах боломжийн талаар хоёр тал санал солилцлоо.

Онцлох мэдээ
-
Дээрх ерөнхий боловсролын 5 сургуульд суралцдаг ни...
2 жилийн өмнө
Тус аяны хүрээнд нийт 10 удаагийн аяллыг амжилттай...2 жилийн өмнө
Хуралдаанаар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлы...2 жилийн өмнө
Зөвлөлийн 2023 оны ээлжит хоёрдугаар хуралдаан хур...2 жилийн өмнө
Өнөөдөр /2023.04.06/ Нийслэлийн Чингэлтэй дүүргийн...2 жилийн өмнө
Сүүлд нэмэгдсэн мэдээ
НИЙГЭМ, ЦАХИМ БОДЛОГЫН ХӨГЖЛИЙН ХОРОО ХУРАЛДЛАА
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 23 ДУГААР СУРГУУЛИЙН УСАН БАССЕ...
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж...
САР ШИНИЙН БАЯРЫГ ТОХИОЛДУУЛАН ШАГНАЛ ГАРДУУЛЛАА




