ДҮҮРГИЙН УДИРДЛАГУУД БНХАУ-ААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙДТАЙ УУЛЗАВ
Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Т.Уламбаяр, Засаг дарга Н.Мандуул нар БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжуаньтай уулзлаа. Талууд орон нутгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, боловсрол, соёлын солилцоо, байгаль орчин, агаарын бохирдол, хот байгуулалт, дэд бүтэц, иргэдийн харилцаа, аялал жуулчлал гэсэн тодорхой таван чиглэлийн хүрээнд уулзалтаа өрнүүлэв.
Чингэлтэй дүүргийн тухайд БНХАУ-ын ӨМӨЗО-ны Эрээн хоттой хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсан. Хот тохижилт, агаарын бохирдол, ногоон байгууламжийн чиглэлээр мэргэжилтэн солилцох, жижиг, дунд үйлдвэрлэл, өрхийн үйлдвэр эрхлэгчид харилцан зорчиж туршлага хуваалцах чиглэлээр хамтран ажиллаж байна. Мөн Манжуур хоттой байгуулсан хамтын ажиллагааны санамж бичгээ шинэчлэн соёл, спорт, боловсрол, эрүүл мэнд, худалдаа үйлдвэрлэл, хот тохижилт, ногоон байгууламж, аялал жуулчлал зэрэг нийгэм эдийн засгийн бүхий л салбарт олон талт хамтын ажиллагааг зохион байгуулахаар төлөвлөөд байна. Үүнээс гадна жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих, үзэсгэлэн худалдаа зохион байгуулах, бүс нутгийн онцлог шинж чанартай бараа бүтээгдэхүүнийг сурталчлах, борлуулах зорилгоор бараа бүтээгдэхүүн худалдаалах төвийг ажиллуулахад дэмжлэг үзүүлэх бөгөөд Манжуур хотод “Чингэлтэйд үйлдвэрлэв” төвийг нээх боломж бүрдсэн. Хамтын ажиллагааны хүрээнд Манжуур хотын хот тохижилт, ногоон байгууламжийн төлөвлөлтийн чиглэлээр мэргэшсэн мэргэжилтнүүд Чингэлтэй дүүрэгт ажилласан.
Тэгвэл боловсролын чиглэлээр өнгөрсөн онд БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайдын яамны зүгээс Чингэлтэй дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн 25 сурагчид тэтгэлэг гардуулсан юм.
Хамтын ажиллагааны дараагийн нэг ажил нь БНХАУ-ын Олон улсын Хөгжил хамтын ажиллагааны үндэсний агентлаг (CIDCA), Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хөгжлийн хөтөлбөр болон Чингэлтэй дүүрэг хамтран “Нарны эрчим хүчээр Улаанбаатарын гэр хорооллыг шинэчлэх нь” төсөл юм. Уг төсөл нь агаарын бохирдлыг бууруулж, Монгол Улсын тэгш хүртээмжтэй эрчим хүчний шилжилтийг хурдасгах зорилготой юм. Энэ нь хоёр жилийн хугацаанд Чингэлтэй дүүргийн 450 өрхөд энэ шийдлийг хэрэгжүүлэх юм. Ингэхдээ Чингэлтэй дүүрэгт хэрэгжиж буй НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн “Нарны илч” төслийн туршилтад тулгуурлах бөгөөд үүний хүрээнд Чингэлтэй дүүргийн хэмжээнд 94 өрх нарны эрчим хүчээр дулаанаа шийдээд байна. Энэ хүрээнд Элчин сайд Шэнь Миньжуань албан уулзалтын дараа дүүргийн 21 дүгээр хороонд ажиллаж, нарын эрчим хүчээр дулаанаа хангаж буй өрхийн төлөөлөлтэй уулзаж, төслийн явцыг сонирхсон юм.
Онцлох мэдээ
-
Дээрх ерөнхий боловсролын 5 сургуульд суралцдаг ни...
2 жилийн өмнө
Тус аяны хүрээнд нийт 10 удаагийн аяллыг амжилттай...2 жилийн өмнө
Хуралдаанаар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлы...2 жилийн өмнө
Зөвлөлийн 2023 оны ээлжит хоёрдугаар хуралдаан хур...2 жилийн өмнө
Өнөөдөр /2023.04.06/ Нийслэлийн Чингэлтэй дүүргийн...2 жилийн өмнө
Сүүлд нэмэгдсэн мэдээ
НИЙГЭМ, ЦАХИМ БОДЛОГЫН ХӨГЖЛИЙН ХОРОО ХУРАЛДЛАА
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 23 ДУГААР СУРГУУЛИЙН УСАН БАССЕ...
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж...
САР ШИНИЙН БАЯРЫГ ТОХИОЛДУУЛАН ШАГНАЛ ГАРДУУЛЛАА




