ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН
ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Card image cap

ДҮҮРГИЙН ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРЛЭЛ, ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭГЧДИЙГ ДЭМЖИХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР ХЭЛЭЛЦЭВ

Чингэлтэй дүүрэг УИХ-ын даргын санаачилсан “Чөлөөлье” аян болон нийслэлийн хэмжээнд 2026 оныг “Бизнес эрхлэгчдийг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан өөрийн нутаг дэвсгэр дэх боломжит байршлыг худалдаа, үйлчилгээ, жижиг дунд, үйлдвэрлэл эрхлэгчдэд нээлттэй ашиглуулах, тэднийг чөлөөтэй худалдаа эрхлэх боломжоор хангах нөхцөлийг бүрдүүлэхээр ажиллаж байна.

Үйлдвэрлэл үйлчилгээ, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хороо хуралдаж, энэ тухай хэлэлцэж, улирлын чанартай, түр, сүүдрэвчтэй худалдаа, үйлчилгээг явуулах нэгдсэн төв цэгүүдийн байршлыг тогтоож, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын VII хуралдаанаар хэлэлцүүлэхийг дэмжив.

Өөрөөр хэлбэл, дүүргийн хэмжээнд Урт цагаан, Барилагчдын талбай, Б.Ширэндэвийн нэрэмжит гудамж тэргүүтэй хэд хэдэн байршилд жижиг, дунд үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ эрхлэгчдийг стандартын дагуу үйл ажиллагаа явуулах, бараа бүтээгдэхүүнээ худалдан борлуулах, үйлчилгээ эрхлэх боломжоор ханган дэмжлэг үзүүлэх юм.

Сүүлд нэмэгдсэн мэдээ

НИЙГЭМ, ЦАХИМ БОДЛОГЫН ХӨГЖЛИЙН ХОРОО ХУРАЛДЛАА 20...

“ХҮҮХЭД, ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖИЛ, ХАМГААЛАЛ–2028” АРГА...

“САЙН ЭЦЭГ, ЭХ” СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛА...

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 1000 ХҮҮХЭД ЧУУЛЛАА