ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН
ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Card image cap

ДҮҮРГИЙНХЭЭ ЗАРИМ ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРТЭЙ ТАНИЛЦАЖ, ҮЙЛДВЭР ЭРХЛЭГЧИДТЭЙ САНАЛ СОЛИЛЦЛОО

Чингэлтэй дүүрэг “Чингэлтэйд үйлдвэрлэв 2028” хөтөлбөрийг хэрэгжүүлж, жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг төрөлжүүлэн хөгжүүлж, өрсөлдөх чадварыг сайжруулах, ажлын байрыг нэмэгдүүлэх, төрийн дэмжлэгийг тэдэнд бодиттойгоор хүргэх, тэдгээрийн эдийн засагт эзлэх хувь оролцоог дээшлүүлэхэд чиглэн ажиллаж байна. Энэ бодлогынхоо хүрээнд дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Т.Уламбаяр, Засаг дарга Н.Мандуул нар дүүргийнхээ зарим жижиг, дунд үйлдвэртэй танилцаж, үйлдвэр эрхлэгчидтэй санал солилцлоо. Чингэлтэй дүүрэгт жижиг, дунд үйлдвэр эрхлэгч 1200 гаруй иргэн, аж ахуйн нэгж 114 бий. Жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийн үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг олон улсын зах зээлд таниулан сурталчлах, борлуулалтыг нэмэгдүүлэх, хамтын ажиллагааг өргөжүүлж, хөрөнгө оруулалт татах зорилгоор дотоод гадаадын үзэсгэлэн худалдаа, хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалтын уулзалт, үйл ажиллагааг Чингэлтэй дүүрэг тогтмол хийж, жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийг тогтмол оролцуулдаг билээ.

Сүүлд нэмэгдсэн мэдээ

ҮЙЛДВЭРЛЭЛ ҮЙЛЧИЛГЭЭ, ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ Х...

ЭРХ ЗҮЙ, НУТГИЙН УДИРДЛАГЫН ХӨГЖЛИЙН ХОРОО ХУРАЛДЛ...

ДҮҮРГИЙНХЭЭ ЗАРИМ ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРТЭЙ ТАНИЛЦАЖ,...

“АНКАРА”-ГИЙН ГУДАМЖИЙГ СЭРГЭЭН ЗАСВАРЛАНА