ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН
ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Card image cap

ДАНИЭЛ ГОУЛМАНЫ “САЙНД ХӨТЛӨХ ХҮЧ” НОМЫГ ТАНИЛЦУУЛАХ АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

     Өнөөдөр /2022.04.14/ Сэтгэл судлаач, зохиолч, доктор Даниэл Гоулманы “Сайнд хөтлөх хүч” номыг танилцуулах арга хэмжээг Дилав хутагт сангаас Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албатай хамтран зохион байгууллаа.

     Энэхүү номонд дээрхийн гэгээнтэн XIV Далай Ламын алсын хараа, хүн төрөлхтний ирээдүйг хэрхэн өөдрөгөөр зураглаж буйг харуулсан бөгөөд Дилав хутагт сангаас Монгол хэлнээ хөрвүүлэн олны хүртээл болгосон билээ.

     Номын нээлтийн арга хэмжээний үеэр уригдан ирсэн зочдод Даниэл Гоулман Монголчуудад хандаж илгээсэн цахим мэндчилгээг уламжиллаа.

     “Сайнд хөтлөх хүч” номд дэлхийг сайн сайхан болгохын тулд, харилцан нэг нэгэндээ ёс суртахуунтай хандах, дан ганц сайхан сэтгэл гаргаад зогсохгүй бодитой үйлдэл хийх ёстой гэсэн хоёр зарчмыг чухалчлан сануулсан байна.

ХУРЛЫН АЖЛЫН АЛБА

 

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ

МОНГОЛ, ОРОСЫН ХАМТАРСАН ОЛОН УЛСЫН ҮЗЭСГЭЛЭН ХУДА...

“МЭДЭЭЛЛИЙН ЦАГ”-ААР ДҮҮРГИЙН ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛ...

“ЕСӨН ЭРДЭНИЙН ХУРИМ” ГЭРЛЭХ ЁСЛОЛЫН АРГА ХЭМЖЭЭ З...

ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ЭЭЛЖИТ IV Х...