

“ЕСӨН ЭРДЭНИЙН ХУРИМ” ГЭРЛЭХ ЁСЛОЛЫН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас санаачлан олон улсын Гэр бүлийн өдрийг тохиолдуулан гэр бүл, хамтын амьдралын утга учир, бат бөх харилцааны үнэ цэнийг дүүргийн иргэд, олон нийтэд сурталчлан таниулах зорилгоор “Есөн эрдэнийн хурим” гэрлэх ёслолын арга хэмжээ зохион байгууллаа. Арга хэмжээг дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэс, “Гэрлэх ёслол”-ын ордонтой хамтран зохион байгуулсан юм. Ингэхдээ есөн эрдэнийн номинацаар 11 гэр бүлийг шалгаруулан оролцуулав. Ёслолын арга хэмжээнд Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Т.Уламбаяр тэргүүтэй бусад төлөөлөгчид оролцлоо. Тэрбээр, ёслолын арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ “Та бүхэн минь хайр, итгэл, амлалт, хүндэтгэлийн бэлгэ тэмдэг билээ. Аз жаргалтай гэр бүл гэдэг нь зөвхөн инээд хөөр, баяр баяслаар дүүрэн байхаас гадна, амьдралын сайн муу цаг үеийг хамтдаа даван туулах, бие биеэ ойлгож, дэмжих, уучлах, итгэх тэр л гүн гүнзгий холбоо юм. Та бүхэн минь энэ бүхнийг даван туулж ийнхүү хамтын амьдралаа бүтээжээ” хэмээгээд “Чингэлтэй дүүргийн иргэдийн Хурал болон Чингэлтэйчүүдийнхээ өмнөөс та бүхний эхлүүлсэн гэр бүлийн амьдралд халуун баяр хүргэж, хайр, эрүүл энх, элэг бүтэн байдал, мөнх аз жаргалыг хүсэн ерөөе” гэлээ.
Онцлох мэдээ
-
Дээрх ерөнхий боловсролын 5 сургуульд суралцдаг ни...
1 жилийн өмнө
Тус аяны хүрээнд нийт 10 удаагийн аяллыг амжилттай...2 жилийн өмнө
Хуралдаанаар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлы...2 жилийн өмнө
Зөвлөлийн 2023 оны ээлжит хоёрдугаар хуралдаан хур...2 жилийн өмнө
Өнөөдөр /2023.04.06/ Нийслэлийн Чингэлтэй дүүргийн...2 жилийн өмнө
Сүүлд нэмэгдсэн мэдээ
МОНГОЛ, ОРОСЫН ХАМТАРСАН ОЛОН УЛСЫН ҮЗЭСГЭЛЭН ХУДА...
“МЭДЭЭЛЛИЙН ЦАГ”-ААР ДҮҮРГИЙН ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛ...
“ЕСӨН ЭРДЭНИЙН ХУРИМ” ГЭРЛЭХ ЁСЛОЛЫН АРГА ХЭМЖЭЭ З...
ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ЭЭЛЖИТ IV Х...