

“ҮДИЙН ЦАЙ” ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГЖИЛТТЭЙ ТАНИЛЦЛАА
Үйлдвэрлэл үйлчилгээ, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хороо дүүргийн ерөнхий боловсролын сургуулиудын “Үдийн цай” хөтөлбөрийн хэрэгжилттэй танилцлаа. Чингэлтэй дүүргийн хэмжээнд улсын ерөнхий боловсролын 20 сургууль бий. Үүнээс зургаа нь түрээсийн гал тогоотой бөгөөд “Үдийн цай” хөтөлбөрийн төсвийн дийлэнхийг түрээсийн зардалдаа зарцуулдаг байна. Өөрөөр хэлбэл, өдөрт нэг хүүхдэд ногдох үдийн цайны зардал 2500 төгрөг байлаа гэхэд 1000 нь түрээсийн зардал болдог гэлээ. Ингэснээр хүүхдэд өгөх хоолны зардал багасаж, чанар хүртээмж хангалтгүй болоход нөлөөлж байгааг сургуулийн төлөөллүүд хэлж байна. Тиймээс сургуулиуд өөрсдийн гал тогооны төхөөрөмжтэй болж, “Үдийн цай” хөтөлбөрийн төсвийг хоолны зардалд бүрэн зарцуулдаг болох хэрэгтэй. Дүүргийн бодлого ч үүнд чиглэж байгааг Үйлдвэрлэл үйлчилгээ, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хорооны дарга Н.Доржпүрэв онцоллоо.
Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас энэ сард баталсан төсвийн тодотголоор хоёр сургуулийн гал тогооны тоног төхөөрөмж авах зардлыг тусгасан. Цаашлаад түрээсийн гал тогоотой бүх сургуулийн асуудлыг шийдэх шаардлагатай байгаа юм.
Онцлох мэдээ
-
Дээрх ерөнхий боловсролын 5 сургуульд суралцдаг ни...
2 жилийн өмнө
Тус аяны хүрээнд нийт 10 удаагийн аяллыг амжилттай...2 жилийн өмнө
Хуралдаанаар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлы...2 жилийн өмнө
Зөвлөлийн 2023 оны ээлжит хоёрдугаар хуралдаан хур...2 жилийн өмнө
Өнөөдөр /2023.04.06/ Нийслэлийн Чингэлтэй дүүргийн...2 жилийн өмнө
Сүүлд нэмэгдсэн мэдээ
НОМ ХАНДИВЛАХ 14 ХОНОГИЙН АЯНД НЭГДЭХИЙГ УРИАЛЖ БА...
СОЁЛЫН ӨВИЙН ЭСРЭГ ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭ...
“ҮДИЙН ЦАЙ” ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГЖИЛТТЭЙ ТАНИЛЦЛАА
СЭЛБЭ ДЭД ТӨВИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ШАВ ТАВИЛАА