ЭНЭ ОНД 29 БАЙРШИЛД 161 НЭГЖ ТАЛБАРЫГ ЧӨЛӨӨЛӨХӨӨР ТӨЛӨВЛӨӨД БАЙНА
Ногоон хөгжил, газрын харилцааны хорооны өчигдрийн хурлаар дүүргийн энэ оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт, өөрчлөлт оруулах болон зарим хорооны гудамжны нэр, хаягийн зураг батлах тухай хэлэлцсэн юм.
Чингэлтэй дүүрэг энэ онд 29 байршилд 161 нэгж талбарт газар чөлөөлөх бол 19 байршлын 383 газрын эзэмших эрхийн гэрчилгээ шинээр олгохоор Газар зохион байгуулалтын төлөвлөгөөний нэмэлт, өөрчлөлтөд тусгасан.
Давхар гарааштай авто зогсоол, явган хүний зам, талбай, дулааны шугам, сургууль, цэцэрлэг барих газар, орц, гарц гаргах зэрэг шаардлагын дагуу газар чөлөөлнө. Харин газар эзэмших эрхийн гэрчилгээ шинээр олгох тухайд тухайн газраа олон жил амьдарсан ч гэрчилгээгээ авч чадаагүй оршин суугчдын гэрчилгээг олгох асуудлыг судлах юм. Хурлын хорооны гишүүдийн зүгээс шинээр барилга байгууламж барьж, байгуулах газрыг ямар төлөвлөлтийн хүрээнд чөлөөлж байгаа, дүүргийн төлөвлөлттэй хэрхэн уялдаж байгаа талаар тодорхой тусгахыг санууллаа.
Мөн Хаягжуулалтын тухай хууль, НИТХ-ын Улаанбаатар хотын гудамж, талбайд нэр өгөх, нэрэмжит болгох, барилга, байгууламжид дугаар олгох журам”, “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод үндэслэн зарим хорооны нэр, хаягийг тодорхой болгож, гудамж, талбайн нэр, байшин барилгын хаягийн нэгдсэн стандарт хангуулж, хотын соёлыг нэмэгдүүлэх төлөвлөөд байна.
Онцлох мэдээ
-
Дээрх ерөнхий боловсролын 5 сургуульд суралцдаг ни...
2 жилийн өмнө
Тус аяны хүрээнд нийт 10 удаагийн аяллыг амжилттай...2 жилийн өмнө
Хуралдаанаар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлы...3 жилийн өмнө
Зөвлөлийн 2023 оны ээлжит хоёрдугаар хуралдаан хур...3 жилийн өмнө
Өнөөдөр /2023.04.06/ Нийслэлийн Чингэлтэй дүүргийн...3 жилийн өмнө
Сүүлд нэмэгдсэн мэдээ
НИЙГЭМ, ЦАХИМ БОДЛОГЫН ХӨГЖЛИЙН ХОРОО ХУРАЛДЛАА 20...
“ХҮҮХЭД, ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖИЛ, ХАМГААЛАЛ–2028” АРГА...
“САЙН ЭЦЭГ, ЭХ” СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛА...
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 1000 ХҮҮХЭД ЧУУЛЛАА




