ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН
ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Card image cap

ЭРҮҮЛ МЭНД, ДАХИН ТӨЛӨВЛӨЛТ, ДЭД БҮТЭЦ, БОЛОВСРОЛТОЙ ХОЛБООТОЙ ДӨРВӨН САНАЛ ИРЛЭЭ

Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нээлттэй, ил тод байж иргэддээ ойр ажиллах чиг үүргийнхээ хүрээнд санал хүсэлт, өргөдөл, гомдол шинэ санаачилгыг цахим хэлбэрээр хүлээн авч, шийдвэрлэх ажлыг зохион байгуулсаар байна.

Өнгөрсөн долоон хоногт эрүүл мэнд, дахин төлөвлөлт, дэд бүтэц, боловсролтой холбоотой дөрвөн санал иргэнээс ирсэн юм. Дээрх саналуудыг холбогдох алба, хэлтэст хүргүүлж, хариуг тухайн иргэнд эргэн мэдээллээ.

Тухайлбал, “Усан сангийн доод айлууд хэзээ дахин төлөвлөлтөд орох вэ?, Насан туршийн суралцахуйн төвийн байр орон сууцны асуудлыг шийдэж өгнө үү” гэдэг асуултыг илгээсэн бөгөөд эхний асуултын тухайд тус байршил нь дахин төлөвлөлтийн бүсэд орсон. “Нийслэл Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө” батлагдсаны дараа төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах тендер зарлагдахаар байгаа. Хоёр дахь асуултын тухайд Чингэлтэй дүүргийн Насан туршийн суралцахуйн төвийн байрны дээвэр засварын ажлын зураг төсвийг 2025 онд дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдсэн. Дээвэр засварын ажлыг 2025 оны тодотголын саналд оруулсан гэдэг хариу мэдээллийг тухайн иргэнд хүргүүлсэн юм.

Санал авч эхэлснээс буюу хоёрдугаар сарын 1-нээс хойш найман сарын хугацаанд 200 орчим иргэн цахимаар санал, хүсэлт, өргөдөл, гомдол иргэдээс ирээд байна.

Та бүхэн санал хүсэлтээ энэхүү https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSfdIf851upvAAxeAcYNmQ43dn5kTg02bGbJ9me3i9LP1Tinyw/viewform холбоосоор илгээнэ үү.

Сүүлд нэмэгдсэн мэдээ

НИЙГЭМ, ЦАХИМ БОДЛОГЫН ХӨГЖЛИЙН ХОРОО ХУРАЛДЛАА

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 23 ДУГААР СУРГУУЛИЙН УСАН БАССЕ...

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж...

САР ШИНИЙН БАЯРЫГ ТОХИОЛДУУЛАН ШАГНАЛ ГАРДУУЛЛАА